Билгийн

Доллар (USD)

2878.0

Улаанбаатар

+23°C
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
Ч.Уртнасан: Гахайн хавдраар өвчлөөд үргүй болсон хүн байхгүй

Гахайн хавдрын өвчлөл энэ жил дэгдэлтийн хэмжээнд хүрээд буй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэж буй хүмүүсийн бараг тал хувь нь гахайн хавдар гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж. Энэ талаар тус төвийн Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны албаны дарга Ч.Уртнасантай ярилцлаа.

-Гахайн хавдрын өвч­лөлийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал ямар байна вэ?
-Манай улс 1958 онд энэ өвчнийг анх бүртгэсэн байдаг. Түүнээс хойш жил алгасалгүй гарч байсан. Ингэхдээ хамгийн доод тал нь жилд 200, дээд тал нь 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж байж. Сүүлийн 10 жилийн судалгааг үзэхэд нийт 18 мянган хүн өвчилсөн. Тэгэхээр жилд дунджаар 1800 тохиолдол гарсан гэсэн үг. Энэ жилийн хувьд эхний дөрвөн сарын байдлаар 4000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол өнгөрсөн оны мөн үед 600-гаад хүн өвчилсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ жил гахайн хавдрын өвчлөл их байна гэсэн үг. Мэргэжилтнүүд дэгдэлтийн жил болж байна гэж үзэж буй.

-Хүн гахайн хавдраар заавал өвчилдөг гэх юм?
-Энэ вирусийн дархлаа тогтоогүй л бол толгой дараалан өвчилнө. Вакцин хийлгэсэн эсвэл гахайн хавдраар өвчилсөн хүнд дархлаа тогтдог. Манай улсын иргэд гахайн хавдраар өвчлөөгүй бол хэзээ ч өвчлөх боломжтой учир, дархлаажуулах арга хэмжээг 2009 оноос авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өвчлүүлэхгүйгээр дархлаатай болгож эхэлсэн. Товлолын вакцинд оруулж, хүүхдийг есөн сартай, хоёр настай байхад нь хоёр удаа тарьж байгаа.
-Вакцин тарьж эхлээд дөрвөн жил болох гэж байна шүү дээ. Гэтэл энэ жил гахайн хавдар их байна. Вакцин хийгээд байхад яагаад дэгдээд байна вэ?
-2009 онд есөн сартай хүүхдэд эхэлж тарьсан.  Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн том нь одоо таван нас хүрлээ.  Энэ жил хэдийгээр өвчлөл их байгаа ч таваас дээш насныхан л даа. Хамгийн дээд тал нь 59 настай. Вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдийн тухайд дархлаа сайн тогтжээ гэсэн дүгнэлт хийж болно. Гахайн хавдрын дэгдэлт болж байхад таваас доош насныхан өвчлөхгүй байна шүү дээ. Хэрэв дархлаажуулах арга хэмжээ аваагүй бол олон хүн өвчлөх байсан биз.

-Гахайн хавдраар өвчилсөн бол дархлаа тогтоод дахиж өвчилдөггүй гэсэн. Гэтэл сүүлийн үед өмнө нь өвчилсөн хүн ч дахин тусч байна гэх юм?
-Ийм тохиолдол тун ховор. Вакцин тариулсан хүн дахин өвчилж болно. Гэхдээ бүх шинж тэмдэг нь илрэхгүй, бүдэг балархай, хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэрдэг. Ийм тохиолдол аль ч халдварт өвчинд байдаг. Ямар нэг байдлаар дархлаа  тогтсон хүн дахиж өвчиллөө гэхэд бүдэг балархай хэлбэрээр явдаг учраас өөрөө мэдэхгүйгээр бусдад халдвар тараах аюултай.

-Одоо өвчлөл буурах хандлага байна уу?
-Нийт тохиолдлын 70 гаруй хувь нь сургуулийн байгууллагад гарсан. Сургууль, цэцэрлэг амарсан болохоор өвчлөл  буурах байх. Өмнө туссан халдвар нь нууц үедээ байсан хүмүүс одоо өвчилж ирээд байгаа юм. Долдугаар сарын эхэн гэхэд өвчлөл эрс буурна гэж үзэж байгаа. Гол нь халдвар авсан хүүхдүүд амралтаараа хөдөө орон нутагт очиж халдвар тараах вий. Үүнийг Эрүүл мэндийн байгууллагынхан болон иргэд ч анхаарч сэргийлэх хэрэгтэй.

-Орон нутагт хавдрын өвчлөл хэр байгаа юм бэ?
-Төв, Дорнод аймагт цөөн тохиолдол бүртгэгдсэн. Нийт өвчлөлийн 80 гаруй хувь нь Улаанбаатарт бүртгэгдээд байна.

-Вакцинд хамрагдаагүй таваас дээш насныхан сайн дураараа вакцин хийлгэж болох уу?
-Гахайн хавдраас сэргийлэх хамгийн өвөрмөц арга бол вакцин. Хэрэв өмнө нь уг өвчнөөр өвчилж байгаагүй бол том хүн ч вакцин тариулж болно. Нэг хүн тунг нь 10 мянган төгрөгөөр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын тасагт хийж байгаа. Вакцин хангалттай бий.

-Гахайн хавдраар өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Халдвар авснаас хойш өвчин нууц үедээ байж байгаад 11-23 хоногийн дараа шинж тэмдэг илрэх нь түгээмэл. Чихний арын хонхорхой дүүртэл хавдаж, хацар шанаа хавантайгаас юм идэж, зажлах төвөгтэй болдог. Мөн халуурах нь энэ өвчний эхний шинж тэмдэг. Хэрэв хоол хүнсээ тохируулан хэрэглэж, гэртээ хэвтэж эмчилбэл 14 хоногийн дотор аяндаа эдгэрдэг өвчин. Зарим тохиолдолд булчирхайлаг эрхтнийг гэмтээж хүндэрдэг. Гэхдээ бүрэн эдгэрдэг, үлдэц багатай гэсэн утгаараа халдварт өвчний дунд харьцангуй  уршиг багатайд тооцогддог юм.

-Эрэгтэй хүнийг үргүй болгодог гэдэг шүү дээ?
-Гахайн хавдраар өвчлөөд үргүй болсон гэж тогтоогдсон зүйл байхгүй. Гол нь, эмчийн өгсөн зөвлөгөөг сайтар дагаж, хэвтрийн дэглэм баривал айх аюулгүй.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан