Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлэгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэг 2017 онд ашиглалтад орохтой холбогдуулан хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш нарыг богино хугацаагаагаар сургаж, төгсөх оюутнуудыг төгсөлтийн өмнөх сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид оюутан багш, эмч нарыг урт богино хугацаагаар солилцох, их сургууль, эмнэлгийн менежментийг зөв хийх бэлтгэл ажлыг хангаж, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хүрээнд идэвхитэй хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Исао Шимокава, Такао Аюусе нар сургууль, эмнэлгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулаад цаашид хэрхэн хамтран ажиллах талаар сургуулийн удирдлага, багш нартай санал бодлоо солилцож, бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал С.Мөнхбаярлах нар оролцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан