Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн гэв
“Иргэний танхим”-д авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, судлаач шинжээчид Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг боловсруулахын тулд 75 удаагийн хэлэлцүүлэг хийж, 3300 гаруй хүний нийт 4000 гаруй саналыг хамруулжээ. Үндэсний судлаачдаас гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны болоод Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөх, шинжээчдийн саналыг төсөлд тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад авлига системийн шинж чанартай болж буйг судлаачид онцоллоо. Өөрөөр хэлбэл, авлига нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас эхлээд хэвлэл мэдээллийн салбарт ч ихэссэн гэв. Тиймээс цогц зорилготой, хөшүүрэг, арга хэрэгсэлтэй, эргэн тайлагнах тогтолцоотой үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлах шаардлагатай гэв.
МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, доктор профессор О.Мөнхбат “Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн” хэмээн тэмдэглэсэн. Авлига төгс төгөлдөр хэлбэр рүүгээ “хөгжиж”, хяналтаас гарах шатанд хүрээд байгаа учир хазаарлахын тулд энэ хөтөлбөрийг яаралтай батлах шаардлагатайг уг төслийг боловсруулалцсан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон хэллээ.
Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ирэх намрын чуулганаар дахин өргөн барих юм. Өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьсан ч УИХ-ын гишүүдийн олонхи нь хэлэлцэхгүй хэмээн санал өгснөөр санаачлагчдаа буцаад байгаа билээ.
“Иргэний танхим”-д авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, судлаач шинжээчид Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг боловсруулахын тулд 75 удаагийн хэлэлцүүлэг хийж, 3300 гаруй хүний нийт 4000 гаруй саналыг хамруулжээ. Үндэсний судлаачдаас гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны болоод Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөх, шинжээчдийн саналыг төсөлд тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад авлига системийн шинж чанартай болж буйг судлаачид онцоллоо. Өөрөөр хэлбэл, авлига нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас эхлээд хэвлэл мэдээллийн салбарт ч ихэссэн гэв. Тиймээс цогц зорилготой, хөшүүрэг, арга хэрэгсэлтэй, эргэн тайлагнах тогтолцоотой үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлах шаардлагатай гэв.

0 Сэтгэгдэл