Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
123 оюутанг ажилд зуучилжээ
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж цагийн ажил хайгчдад зориулсан “PART TIME” сургалтыг амжилттай зохион байгуулж дуусчээ. Энэ удаагийн сургалтад хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нэг, хоёр дугаар курсийн оюутнуудыг түлхүү хамруулсан бөгөөд цагийн ажил хайгчдад зориулсан хувь хүний зохион байгуулалт, бүтээлч хандлага гэсэн сэдвээр Сургалт судалгааны "Полиси" төвийн захирал Г.Эрдэнэгэрэл сургалт удирдсан байна.
Мөн Менежер карьерын институтын сургагч багш Б.Солонго цагийн ажил хайгчдад ажлын анкет хэрхэн бөглөх, сул талаа хэрхэн давуу тал болгох талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй оюутнуудад зориулан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээ мэдээллүүд болон цагийн ажлын хөлс, ажил олгогчтой хэрхэн яаж уулзах, ямар ямар төрлийн ажлын байр ихэвчлэн байдаг талаар ярилцаж, зөвлөгөө өгсөн байна. Сургалтын төгсгөлд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулж, 60 гаруй цагийн ажилд 123 оюутныг зуучилжээ.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, сургалт судалгааны "Полиси" төв хамтран “Парт тайм” сургалтыг өнгөрсөн оноос 23 удаа зохион байгуулж 3186 залуусыг хамруулсан байна. Сургалт долоо хоног бүрийн лхагва гарагийн 13.00 цагт Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагддаг юм байна. Тиймээс хичээлийн чөлөөт цагаар цагийн ажил сонирхож байгаа оюутан залуус сургалтад хамрагдаж, ажилд зуучлагдах боломжтой аж.

0 Сэтгэгдэл