Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа

“Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ Солонгосын Котга компанитай хамтран инженер хангамжийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Котга компани Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Солонгосын Ундул халаалтын системийг гардууллаа. Энэхүү хандивын  халаалтын  системийг Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулах юм. Ундул халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг ашиглах аргаарөрөөний шаланд суулгасан чулуунд халууныг дамжуулдаг. Товчоор хэлбэл агаар солилцон урссанаар температурыг нь хадгалдаг халаалтын арга юм. Хүний биед сөрөг нөлөөгүй гаднах агаарын хэмтэй зохицон халдаг онцлогтой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үед хэсэгчилсэн инженер хангамжаар дулааныг шийдэх  газруудад энэхүү системийг ашиглах боломжтой юм байна. Арга хэмжээний үеэр сургалтанд оролцогсод гэр цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэхэд туслах шинэ халаалтын системийг гардуулсан Солонгосын Котга компанид талархал илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан