Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
“Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байж
“Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг мэхлэн эрхшээлдээ оруулж гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарах болсон. Сүхбаатар аймгийн харьяат насанд хүрээгүй хөвгүүн охид, эмэгтэйчүүдийн 1000 гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж заримынх нь охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлсэн гэмт хэргийг шүүхийн байгууллага саяхан шийдсэн.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг цагдаа нар дахин илрүүлжээ. Цахим сүлжээнд “Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг ийм маягаар сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр охидыг ” фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлдэг байжээ.
Цагдаа нар энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоогоод байна. Тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна. Ч.Өнөртүвшин нь язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг тэргүүлдэг аж.
Б. Энх
Эх сурвалж: Jirgee.mn
“Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг мэхлэн эрхшээлдээ оруулж гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарах болсон. Сүхбаатар аймгийн харьяат насанд хүрээгүй хөвгүүн охид, эмэгтэйчүүдийн 1000 гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж заримынх нь охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлсэн гэмт хэргийг шүүхийн байгууллага саяхан шийдсэн.Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг цагдаа нар дахин илрүүлжээ. Цахим сүлжээнд “Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг ийм маягаар сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр охидыг ” фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлдэг байжээ.
Цагдаа нар энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоогоод байна. Тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна. Ч.Өнөртүвшин нь язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг тэргүүлдэг аж.
Б. Энх
Эх сурвалж: Jirgee.mn
0 Сэтгэгдэл
Pussy
Such a pedophile
2015.09.18






















