Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МУИС хууль ёсны захиралтай болох нь
А.ЦАГААН

МУИС-ийн захирлын албан тушаалд очсон хүмүүс багагүй хэл аманд өртөж,  байх суух газраа олж яддаг олон жишээг бид өнгөрсөн жилүүдэд харсан. Хамгийн сүүлд гэхэд л тус сургуулийн захирал байсан А.Галтбаярыг дээд боловсролын шинэчлэл нэрээр багш, эрдэмтдийг ажилгүй болгох нь, сургуулийн төсвөөс хувьдаа идсэн гэх мэтээр гоочилсоор багш нар нь Авлигатай тэмцэх газар хүртэл өгч байв. Тиймдээ ч А.Галтбаяр захирал өөрийн хүсэлтээр ажлаа өгснийг нь сургуулийн багш нартай холбон тайлбарладаг хүмүүс бий. Түүний оронд томилогдсон Р.Бат-Эрдэнэ захирлыг ч хууль журмын дагуу томилогдоогүй гэж ирээд багагүй хэл ам дагуулах болсноор хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд МУИС-ийн Багш нарын холбооноос түүний гаргаж буй шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байсан удаатай. Тухайлбал, төлбөрийн нэмэгдэл, нийгмийн халамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус, МУИС-ийн дүрэмд өдөр тутмын үйл ажиллагааг захирал төлөөлнө гэсэн заалт байдаг талаар ярьж байсан нь саяхан. Мөн энэ асуудалтай холбоотойгоор БСШУЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ш.Булга-Эрдэнэд “Журам батлах тухай”  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу төсөвт байгууллагын дарга эрхлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах журам үйлчилж буйг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо анхааруулж байв. Мөн томилгооны асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна, иймд МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах үүргийг хүртэл өгсөн билээ. Тэгвэл удтал хүлээлгэсэн МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг БСШУЯ-наас зарлажээ. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн баримт материалыг ирэх сарын 12-нд авахаар болсон бол шалгаруулалтыг 14, 15-нд хийхээр болжээ. Ямартай ч багагүй хэл ам дагуулаад байсан МУИС-ийн захирлын суудал хууль ёсны эзэнтэй болох цаг хугацаа тун удахгүй ирэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан