УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
“Мөчгүй миний амьдрал” номын зохиогч монголын уншигчидтай уулзах нь

Б.СОНОР
“Өөрийнхөөрөө байх ёстойг хүлээн зөвшөөрч чадвал бусдыг хүртэл байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болно. Би цор ганц юм бол энэ хүн ч мөн адил цор ганц үнэ цэнэтэй бүтээл гэж хүлээн зөвшөөрнө” хэмээн хэлсэн хүн бол Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротада. Нүүр дүүрэн инээмсэглэх түүнд бусдаас дутуу зүйл гэвэл хоёр гар, хоёр хөл. Гэхдээ тэрээр өөрийгөө хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй төдийгүй эрүүл хүний хийж амжуулж чадахааргүй ихийг хийж, бүтээж яваа нэгэн. 1976 оны дөрөвдүгээр сарын 16-нд Токио хотод төрсөн тэрээр Японы алдартай Васэдагийн их сургуулийн оюутан байхдаа бичсэн "Мөчгүй миний амьдрал..." нэртэй өөрийн намтар бүхий ном нь зөвхөн Япон улс төдийгүй гадаадын олон хэл дээр хэвлэгдсэн байна. Тэрээр их сургуулиа төгссөний дараа "Спортын гайхамшгийг дамжуулж чадах ажил хийдэг болмоор байна" гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн "NUMBER" цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлжээ. Үүнээс хойш Сидней, Афины олимп, Японы Өмнөд Солонгосын хамтарсан World Cup гэх мэт томоохон спорт, тэмцээнүүдийг талбар дээрээс нь сурвалжилж байсан бөгөөд тамирчин хүний мөн чанарыг олж хардаг тэрхүү чанар нь ихэд үнэлэгддэг байна. Ототакэ 2005 онд Токио хотын Шинжүкү дүүргийн боловсрол, хүмүүжлийн байнгын хорооны орон тооны бус ажилтнаар ажиллаж байхдаа "Хүүхдийн амьдралын сурган" нэртэй хүмүүжлийн аян эхлүүлж Акибоши Их сургуулийн эчнээ ангид суралцан бага сургуулийн багш мэргэжилтэй болжээ. Ингээд 2007 оноос гурван жилийн хугацаанд Сугинами дүүргийн дөрөвдүгээр бага сургуульд багшаар ажиллаж 3-4 дүгээр ангиудыг дааж байв. Одоо мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сурган хүмүүжлийн талбарт олж авсан мэдлэг, туршлагаа олон нийтэд түгээх ажил хийхийн зэрэгцээ Токио хотын боловсрол, хүмүүжлийн байнгын хороонд жинхэнэ орон тооны ажилтан хийж байгаа юм. Мөн өнгөрсөн оноос эхлэн бүс нутгуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор хог цэвэрлэх "Green bird Shinjuku" төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна.
Тэрээр өөрийнхөө тухай ярихдаа “Өөрийн үнэ цэнэ гэж юу вэ. Хүн яах гэж амьдардаг юм бэ гэсэн асуултад гүн ухаанчаар, хүндээр хандаагүй ч ингэхэд би хэн юм бэ. Юун түрүүнд “хөгжлийн бэрхшээлтэй” нэгэн. Эргэн тойрны хүмүүст огт анзаарагдахгүй байж болох ч миний хувьд үнэхээр гайхалтай хэрэг байлаа. Үнэндээ өдийг хүртэл өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй юм. Эргэн тойрныхоо зүйлийг өөрийнхөө хэмжээнд өөрөө хийчихдэг, яагаад ч чадахгүй бол аав, ээж, найз нөхөд хийгээд өгье гэх бус “хийх ёстой” гэж хандана. Хөгжлийн бэрхшээлтэй гэж дорд үзэгдэн, дээрэлхүүлж байгаагүй тул ямар нэгэн гологдлыг огт мэдэхгүй. Хөл, гартай эрүүл хүүхэдтэй яг адилхан гэсэн бодол байсангүй, хөгжлийн бэрхшээлтэй гээд байх шаардлага, зав ч байгаагүй юм” гэсэн юм. “Мөчгүй миний амьдрал” нэртэй номоороо монголчуудын танил болсон зохиогч энэ удаа Япон улсад зургаан саяас дээш хувь хэвлэгдэн Best Seller болж, япон төдийгүй олон хэл дээр хэвлэгдсэн “Амьдрал ямар сайхан гээч...” номоо танилцуулах нь. Тэрээр энэ удаа өөрийн биеэр монголд хүрэлцэн ирлээ.
Номын нээлт өнөөдөр “Азхур” номын дэлгүүрт болох юм. “Амьдрал ямар сайхан гээч...” номын албан ёсны нээлтийг “Азхур” номын дэлгүүрээс зохион байгуулж байгаа бөгөөд ном бүрийн үнийн 10 хувийг “Азхур” компанийн “Сайн үйлсийн хандив”-ын санд хуримтлуулан, хараагүйчүүдэд зориулсан мэдэрч уншдаг ном буюу Брайль үсгээр хэвлэгдсэн ном бүтээж, зорилтот бүлгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хандивлахаар зорьж байгаа аж.

0 Сэтгэгдэл