УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бодь”-ийн гэрээг хянан шалгах Түр хороог санаачлаад буй. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 87 гишүүн гарын үсэг зурсан. Ганц нэг гишүүд өвчтэй бөгөөд гадаадад томилолттой байгаа. Ирээд зурна гэсэн. Тэгэхээр 90 гарна гэсэн үг. Нам харгалзахгүй энэ асуудлыг ил тод нээлттэй болгож, яригдаад байгаа зүйлс үнэн бол хуулийн хариуцлага хүлээлгэе гэсэн УИХ-ын шударга гишүүд байна" гэсэн юм.
Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна. Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая.
Би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа" гэжээ.

























