Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Л.Гүндалайд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Орхон аймгийн Баянбулаг багт буюу 11 дүгээр хорооллын хойно зөвшөөрөлгүй буусан иргэдийг албадан тараалаа.
“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн эхлүүлсэн хууль бус үйлдлээс болж 130 гаруй иргэн хотын ногоон байгууламжид гэр, майхан барьж хашааны газар эзэмшүүлэхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн юм. Эл асуудлаас болж сүүлийн хэдэн өдөр Орхон аймагт газрын маргаан дэгдсэн. Иймд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн А/286 дугаар захирамж гаргаж гэр, майхан барьсан иргэдийн гэрийг албадан буулгахаар болсон. Үүний дагуу өнгөрсөн лхагва гаригт Цагдаагийн газрын Хэв журмын тасаг ОБГ–тай хамтран ажиллалаа. Уг ажиллагаанд нийт дөрвөн сая жаран мянган төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг буруутай этгээдээр төлүүлэхээр болов. Мөн аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр ард иргэдийг турхирсан “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэв.
Харин газар хүссэн иргэдийн хүсэлтийг судалж шинэ суурьшлын бүс байгуулах, хашааны газар авахаар Баян-Өндөр суманд өгсөн өргөдлийг судлах, яаралтай арга хэмжээ авахаар болов. Орхон аймаг газар нутаг багатайгаас болж иргэдэд өрхийн зориулалтай газар олгох бэрхшээлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй өргөдөл байгаа ажээ.
Орхон аймгийн Баянбулаг багт буюу 11 дүгээр хорооллын хойно зөвшөөрөлгүй буусан иргэдийг албадан тараалаа.“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн эхлүүлсэн хууль бус үйлдлээс болж 130 гаруй иргэн хотын ногоон байгууламжид гэр, майхан барьж хашааны газар эзэмшүүлэхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн юм. Эл асуудлаас болж сүүлийн хэдэн өдөр Орхон аймагт газрын маргаан дэгдсэн. Иймд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн А/286 дугаар захирамж гаргаж гэр, майхан барьсан иргэдийн гэрийг албадан буулгахаар болсон. Үүний дагуу өнгөрсөн лхагва гаригт Цагдаагийн газрын Хэв журмын тасаг ОБГ–тай хамтран ажиллалаа. Уг ажиллагаанд нийт дөрвөн сая жаран мянган төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг буруутай этгээдээр төлүүлэхээр болов. Мөн аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр ард иргэдийг турхирсан “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэв.
Харин газар хүссэн иргэдийн хүсэлтийг судалж шинэ суурьшлын бүс байгуулах, хашааны газар авахаар Баян-Өндөр суманд өгсөн өргөдлийг судлах, яаралтай арга хэмжээ авахаар болов. Орхон аймаг газар нутаг багатайгаас болж иргэдэд өрхийн зориулалтай газар олгох бэрхшээлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй өргөдөл байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
























