Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймаг дүрст хурал хийлээ
Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймагтай онлайнаар холбогдон дүрст хурал зохион байгууллаа. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ.
Төслийн хүрээнд ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сэдэвчилсэн сургалт хийж байгаа аж. Энэ сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгийнн ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.
Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэв. Цаашид сургалтуудаа үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн саналаа илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар дүрст хурлыг Баянхонгор аймгаас удирдан явуулсан юм.
Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймагтай онлайнаар холбогдон дүрст хурал зохион байгууллаа. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ.Төслийн хүрээнд ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сэдэвчилсэн сургалт хийж байгаа аж. Энэ сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгийнн ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.
Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэв. Цаашид сургалтуудаа үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн саналаа илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар дүрст хурлыг Баянхонгор аймгаас удирдан явуулсан юм.
0 Сэтгэгдэл
























