Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” - ийг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай.

Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байна. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг  “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинацаар шалгаруулах бөгөөд дүүргүүд “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулж, нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгуулна.

Дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 6 сая 910мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах журам”-ын биелэлт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан