Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингисийн талбайд халдлага болсон юм уу


Интернет сүлжээгээр өнөөдөр “ Чингисийн талбайд өнөөдөр 17.00 цагт  Францад болсон халдлага, хууль бус үйл ажиллагаа, хүчирхийллийг эсэргүүцсэн цуглаан боллоо” гэсэн мэдээлэл тарлаа.
Энэ мэдээг уншсан хүн ийм халдлага Чингисийн талбайд болсон юм уу, Францад болсон юм уу гэдгийг ойлгох аргагүй.
Тэгээд бас цаашаа “Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд оролцохоор иргэд ч ирсэн байна. Гэхдээ оройдоо цасан шуургатай, хүйтэн байсан учраас зул өргөх ажиллагаанд олон хүн оролцож чадсангүй” гэжээ.
Чухамдаа энэ халдлагыг Францын ЭСЯ зохион байгуулсан юм уу, монголын иргэд үүнд нь оролцсон юм уу ер ойлгогдсонгүй.
Монгол хэл ийм л болж, хэвлэл мэдээллийнхэн ингэж бичиж ярьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан