Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Г.Шийлэгдамбыг хорих хугацааг дахин 2 сараар сунгалаа
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин 2 сараар сунгалаа. Тодруулбал, түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дууссан ч АТГ-аас яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлсэнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.
Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч шүүх хүлээн авалгүй яллагдагчаар татаж, 2 сар хорихоор болов. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Г.Шийлэгдамбын ажлын өрөөнөөс ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ нь авлигын мөнгө байсан учраас саатуулсан гэдэг. Харин Г.Шийлэгдамба хорих ангиас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидалдаа уг мөнгө нь найзынх нь мөнгө байсан, тэр мөнгийг түр хадгалж байсан тухай бичсэн байдаг билээ. Мөн захидалдаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт дурьдсанаар түүнийг ЭМС-ын сайдын суудлаас чөлөөлж, түүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа юм.
Г.Шийлэгдамба нь өдгөө Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа бөгөөд түүнээс өчигдөр АТГ-ын байцаагч байцаалт авсан тухай эх сурвалж мэдээллээ.
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин 2 сараар сунгалаа. Тодруулбал, түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дууссан ч АТГ-аас яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлсэнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч шүүх хүлээн авалгүй яллагдагчаар татаж, 2 сар хорихоор болов. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл