Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэйчүүдийн сэтгэлийг татах 47 арга


Хүний амьдрал, эрэгтэй эмэгтэйчүүдийн харилцаа гэдэг асар баялаг, өргөн утгатай ч ялихгүй зүйл ч гэсэн эмэгтэйчүүдийн сэтгэлийг татаж болдог аж. Ийм хамгийн энгийн атлаа асар их үр дүнтэй 47 арга энэ байна. Тэр бүрий хүн бүрт тохирохгүй байж болох ч эмэгтэй хүн гэдэг уян зөөлөн, өчүүхэн зүйлд ч гэсэн сэтгэл нь хөдөлж ээнэгшдэг гэнэ. Гэхдээ л эр хүн та энэ олон аргаас өдөрт ядахнаа гурвыг хэрэглэхэд эхнэрийнхээ, найз бүсгүйнхээ  сэтгэлийг татаж чадна.
1.    Юун түрүү гэртээ эргэн ирэх бүрийдээ эхнэрээ тэвэрч бай
2.    Өдрийг хэрхэн өнгөрүүлснийг нь асууж бай
3.    Яриаг нь сонсож сур
4.    Хүмүүсийн анхаарлыг эхнэрээдээ хандуулж бай
5.    Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөх гэж байгаагн ь асууж, хамтдаа төлөвлөж бай
6.    Эхнэр чинь хоол бэлтгэж байвал тусал
7.    Эхнэр чинь мариалаг ч байсан эелдэг үг хэлж урамшуулж бай
8.    Эхнэр чинь ууртай, сэтгэл дундуур байвал хүндэтгэж тайвшруул
9.    Эхнэр чинь таагүй байвал “Ийм байгаа чинь харамсалтай байна” гэж хэл. Илүү үг ярьсны хэрэггүй. Эхнэр чинь юу гэхийг хүлээ.
10.    Ганцаараа баймаар бол өөрөөс нь болоогүй, зүгээр л өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдгээ ойлгуул.
11.    Эхнэр чинь сав суулга угаадаг бол зарим үед “Алив би” гэж хэлж бай
12.    Энгийн үед ч гэсэн хааяа тэвэрч, илж бай
13.    Ажил руу нь утасдаж, ажил нь ямар байгааг асууж, “би чамдаа хайртай” гэж хэлж сур
14.    Хэн нэг нь эхнэртэй чинь санал зөрөлдвөл, эхнэрийнхээ талд ор
15.    Иллэг хийгээд өгөх үү гэж санал хэл
16.    Заавал секс гэлгүйгээр хааяа энхрийлж бай
17.    Ажлынхаа, өөрийнхөө тухай яриахад нь анхааралтай сонсож сур
18.    Хамтдаа тлевиз үзэж байгаа бол сувгаа бүү соль, эхнэрээ юу үзмээр байгааг асуу
19.    Заавал шалтаг гэлгүй хааяа эхнэртээ цэцэг авчирж бай
20.    Үзэсгэлэн, театр гээд дуртай газраад нь дагуулж яв
21.    Өөрт нь илүү таалагддаг хувцасыг өмсч бай
22.    Ариун цэврийн өрөөнд удаад байвал анхаарлаа хандуулж асууж бай
23.    Олны дунд байхдаа, эхнэртээ бусдаас илүү анхаарал тавь
24.    Хүүхдүүдийнхээ дэргэд эхнэртээ анхаарал тавьж халамжил
25.    Чихэр, үнэртэй ус гээд бэлэг авч өгч бай. Дэлгүүрээр явж байхдаа ямар нэгэн зүйл худалдан авахыг санал болго
26.    Эхнэртээ хааяа хайрын мессэж, шүлэг бичиж илгээж бай
27.    Хамтдаа аятайхан зугаалж, салхилж бай
28.    Үнсч бай
29.    Төрсөн өдөр,хуримын ойгоороо захидал, ил захидал өг
30.    “Чи өнөөдөр сайхан харагдаж байна”, “Жаахан ядраа юу даа” гээд дараа  нь өдөр хэрхэн өнгөрснийг асуу
31.    Бүжгийн үдэшлэг, хичээлд хааяа хамт оч
32.    Эхнэрийнхээ  зургийг ав
33.    Эхнэртэйгээ анх танилцсан үе шигээ л биеэ авч явж, анхаарал тавь
34.    Эхнэртээ хаалга онгойлгож өгч бай
35.    Эхнэрийнхээ хийсэн хоолыг магтаж бай
36.    Эхнэртэйгээ ярьж байхдаа өөдөөс нь харж бай
37.    Ярж байхдаа гараас нь барьж байх нь тааламжтай
38.    Түүний танилуудын тухай, уншиж байгаа номын нь тухай яржь сонирх
39.    Түүнийг унтахаар хэвтэхэд нь зэрэг хэвтэж бай
40.    Амттан авч өг
41.    Хоёулхнаа хамт байх цаг гарга
42.    Тэр өөрийнхөө тухай чамтай ярьж байх үед нь утсаар битгий ярь
43.    Эзгүй байхад нь уйтгартай байсан гэдгээ хэл
44.    Эхнэр чинь үсээ засуулсан бол магтаалын үг хэл
45.    Эхнэр чинь үргэлж дэлгүүр явдаг бол хамт явъя гэж хэл
46.    Өөрийн чинь төлөө ямар нэгэн зүйл хийхэд нь талархаж бай
47.    Гэрээс гарахдаа эхнэрээ үнсч бай

0 Сэтгэгдэл
ehendee l ingej bai.
Монгол зан биш байна. Ийм долдойг хэн ч тоохгүй. Гадаадын зан чанар байж магадгүй.
Хамгийн их уншсан