Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэн, гэр бүлд нь хүлээлгэн өгнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо дайжин, хараа хяналтгүй байгаа хүүхдийг илрүүлэх, гэр бүлд нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын харьяалалд шилжүүлэх нэгдсэн арга хэмжээг энэ сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулах болжээ.

Хүйтний улирал болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/894 дүгээр захирамж гаргасан байна. Уг захирамжийгн дагуу дээрх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах болжээ.
Хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, шаардлагатай төсвийг шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга нарт, гэр бүлд нь хүлээлгэн өгөх, халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд шилжүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт үүрэг болгосон байна.
Мөн уг ажилд шаардагдах 5 сая 748 мянган төгрөгийг санхүүжүүлтийг шийдвэрлэхийг НЗДТГ-т даалгажээ.

0 Сэтгэгдэл