Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй хүн болж төрөхөд хамгийн хэцүү 10 улс

Европт, америкт мнай монголд ч эмэгтэй хүн боловсролтой, үр хүүхэдтэй, өөртөө итгэлтэй байж дуртай ажил хөдөлмөрөө эрхэлж, өөрийн гэсэн орлоготой байн дэлгүүр худалдааны төвөөр явж, фитнес болон гоо сайхны төвд суун тааваараа байдаг бол манай гаригийн эмэгтэйчүүдийн тал нь хүчирхийлэл, гэр бүлийн дарамт дор амьдардаг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд хамгийн хүнд, аймшигт  нөхцөлд амьдардаг 10 орны нэрлэж байна.

Гватемал.


Энд гэр бүлийн амьдралын ердийн л хэв шинж нь хүчирхийлэл, дарамт, бэлгийн хүчирхийлэл байдаг.

Ирак.

Бэлгийн амьдралын там гэгч л энд бий. “Лалын улс” зэвсэгт бүтлэглэлийнхэн залуу эмэгтэйчүүдийг секс-жихад болгон зэвсэгт дайчиддаа үйлчлүүлнэ. Үүнийг нь татгалзсан тохиолдолд шууд цаазална. Өнгөрсөн оны сүүлчээр 150 гаруй эмэгтэйг ийм шалтгаанаар цаазалсан.

Пакистан

Энэ улсад эмэгтэйчүүдийн 90 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ч тэдний эрхийг хамгаалах ямар ч хууль байхгүй. Зарим мужид нь гэр бүлийн эрчүүдийн үйлдсэн хэргийн төлөө эмэгтэйчүүд хүч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Чад

Энэ улсад эмэгтэйчүүд ямар ч эрх эдэлдэггүй гэж болно. Энд охидыг 10-12 настай байхад нь нөхөрт гаргадаг.

Афганистан

Энд эмэгтэйчүүдийн дундаж нас 45. Эмэгтэйчүүдийн ихэнх нь бичиг үсэггүй, 85 хувь нь эмнэгийн ямар ч тусламжгүй төрдөг байна. Төрөх үеийн нас баралт хамгийн өндөр орны нэг.

Ардчилсан Конго

Нутгийн зүүн хэсэгт болж байгаа иргэний дайнд эмэгтэйчүүд тэргүүн эгнээнд байлдах хэрэгтэй болдог. Тэд тулаалдааны үед алагдаж, олзлогдвол хүчирхийлэллд өртөн амь алддаг. Конгод эмэгтэйчүүд нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр нэг ч баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй.

Судан

Эрх баригчид нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хууль батлахаар оролдож байгаа ч өнөөдөртөө ямар ч амжилтад хүрээгүй л байгаа. Сүүлийн 10 жилд сая гаруй эмэгтэй алагдаж, хулгайлагдсан.

Мали


Энд эмэгтэйчүүдийн онгон хальсыг зохиомлоор хөндөх бурангуй ёс хэвээр үйлчилдэг.

Сомали

Иргэний дайны улмаас нас биед хүрээгүй онгон охидын 90 хувь нь 10-12 насандаа, түүнээс ч эрт  хүчиндүүлдэг. Эмэгтэйчүүдийн дөнгөж долоон хувь нь л эмнэлэгт хүүхдээ төрүүлдэг.

Энэтхэг

Эндхийн эмэгтэйчүүдийн 70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл дор амьдардаг. Хагас цаг тутамд нэг эмэгтэй хүн хүчиндүүлдэг гэсэн мэдээ бий. Хүний наймааны газруудад эмэгтэйчүүд хамгийн их эрэлттэй. Нөхөрт гарч байгаа эмэгтэйчүүдийн тал хувь нь 18 нас хүрээгүй байдаг.

0 Сэтгэгдэл
Gazariin horsnoos archih heregtei
яасан ч гаж юмдээ явж явж шашин гэж балай юм л ийм байдалд оруулж бга юмда
Хамгийн их уншсан