“DAYAN SHONKHOR CUP 2025”
Шууд:Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /2025.12.08/
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АНУ-ын тагнуул устгасан хэрэг, монголыг тагнасан хүнийг “илчлэв”
ОХУ-ын Людиново хотод нэгэн сонин хэрэг гарсан нь олны анхаарлыг татаж, интернетээр дуулиан тарьж байна.
Хотын 76 настай нэгэн өвөө, өөрийн танил 47 настай нэгэнтэй энэ сарын 17-ны өдөр хамт архидаж байгаад өөр зуураа бяцхан муудалцаж. Ингээд 47-той зочин нь явахаар болж босохдоо “Чи намайг АНУ-ын тагнуул гэдгийг мэдэх үү. Би Обамад ажилладаг. Чиний энд юу хийж байгааг бүгдийг нь дамжуулна” гэжээ.
Гэтэл 76 настай өвөө “Аа чи муу америкийн тагнуул уу” гээд хундагатай архиа хөнтрөнгүүт хутга аваад танилыгаа дүрчихсэн байна. Тэрээр түүний нүүр, хүзүү, хэвлий рүү хэд хэд хутгалжээ. Нөгөөх нь ч газар дээрээ нас барж.
Болсон үйл явдал ердөө л энэ.
Хамгийн гол нь интернетээр энэ мэдээлэл гарсан нь олны дунд дуулиан болж эхэлсэн байна.
Интернетийн уншигчид хоёр хуваагдаж нэг хэсэг нь амиа алдсан эрийг буруутган, нөгөө зарим нь өвөөг буруутган төрөл бүрийн сэтгэгдэл оруулжээ.
Хэт эх орончид “Тагнуул устгасан хүнд медаль өгөх хэрэгтэй”, “Павлик Матросов” гэж бичжээ. Бас “Нас барсан хүн юу ярихаа бодох ёстой байсан юм. Тагнуул гэж өөрөө хэлсэн юм чинь, тэтгэврийн өвгөнийг суллах хэрэгтэй” гэж бичиж.
“Оросын баатар цол олгосон уу” гэж асуусан хүн ч байна.
Лупарев гэгч “Би америкийн тагнуул, Бас Монголд тагнах ажил хийж байлаа. Одоо намайг яах вэ” гэсэн байна.
Нэг нөхөр “Путлеровын /путины/ суртал нэвтрүүлгийн гай” гэжээ.
Олег Игрунков гэгч нэг нөхөр дараах шог яриаг нийтэлсэн байна.
Цагийн манаач харуулд зогсоно. Хошууч нь манаа эргэхээр ирээд
-Овог
-Байлдагч Петров
-Рот чинь хэдэн хүнтэй вэ?
-70
-Батальон чинь?
-250
-Чи цэргийн нууц задаллаа даа. Би тагнуул байвал яах вэ
Гэнэт буу дуугарч хошууч газар унана.
Цэрэг: Өөдгүй новш минь тагнуулыг яадгийг харав уу” гэжээ.
ОХУ-ын Людиново хотод нэгэн сонин хэрэг гарсан нь олны анхаарлыг татаж, интернетээр дуулиан тарьж байна. Хотын 76 настай нэгэн өвөө, өөрийн танил 47 настай нэгэнтэй энэ сарын 17-ны өдөр хамт архидаж байгаад өөр зуураа бяцхан муудалцаж. Ингээд 47-той зочин нь явахаар болж босохдоо “Чи намайг АНУ-ын тагнуул гэдгийг мэдэх үү. Би Обамад ажилладаг. Чиний энд юу хийж байгааг бүгдийг нь дамжуулна” гэжээ.

0 Сэтгэгдэл