Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Ахуйн хэрэглээний хий үнэрлээд амиа алджээ
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3758, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1000, Зам тээврийн ослын 412, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 64-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, СХД-14 “13-р байрны ..-р орцны гадна хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад: СХД-31 хороонд суух Б /эр.18н/ нь ахуйн хэрэглээний хий үнэртсэн байдалтай орцноос гарч яваад ухаан алдаж унаад биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг СХДЦХ-3 шалгаж байна.

Мөн БГД-20 ”Барилгын захын урд автомашинаа дээрэмдүүлсэн” гэх мэдээлийг 11-р сарын 26-нд авч шалгахад: ХУД-16 хороонд суух Ү /эр.31н/-ийн “Huyndai Accent” автомашинд гар өргөж суусан БГД-10 хороонд суух М /эр.26н/ гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн “ална хутгаа гаргаад ир гэж” айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдсэнийг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

Түүнчлэн БГД-3 “...-р байрны гадна байсан автомашины хучлага шилжих шөнө хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд шалгахад: ЧД-19 хороонд суух Б /эр.61н/-ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй Л /эр.57н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

БЗД-14 “...-р байрны гадна байсан автомашин шилжих шөнө хулгайд алдагдсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад: Уг байрны ... тоотод суух М /эр.28н/-ийн “Toyota Allion” автомашин хулгайд алдагдсан хэргийг БНД-4 хороонд суух Т /эр.22н/ гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан