Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
Гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэд баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.

Сүүлийн өдрүүдийн мэдээгээр Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг өнгөрсөн сарын 24-нд онцгой байдлын байгууллага авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран маргааш өдрөөс нь эхлэн машиныг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар иргэн Б 31-13 УВХ улсын дугаартай “Прадо-95” загварын автомашинтай цасанд суусан, 8 хүнтэй бага насны 2 хүүхэд байна гэсэн мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, зорчигчидод тусламж, үйлчилгээ үзүүлэн өчигдөр аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин суусан тохиолдол 12 удаа бүртгэгдсэн аж.

0 Сэтгэгдэл