Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Интернэт залилангийн хэрэгт иргэд өртөж байна
Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж байгаа билээ. Гэвч сайн зүйлийн хажуугаар саар үр дагавар байдгийн жишгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж байна.
Жишээ нь, мэргэшсэн цахим гэмт хэрэгтнүүд нь хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь шилжүүлэн аваад холбоо харилцаагүй болдог тул Та бүхнийг аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцоо хийх, мөнгөө шилжүүлэхдээ тухайн компанийн гэрчилгээ, лиценз, холбогдох баримт бичгийг сайтар нягтлан шалгаж шаардлагатай бол холбогдох байгууллагаас сайтар асууж тодруулж байхыг хүсч байна.
Мөн гуравдагч орнуудаас болон олон улсын байгууллагуудаас манай иргэдэд хаягласан гэх илгээмж зарим улс оронд дипломат шуудангаар ирж саатсан тул гаалийн торгууль, илгээмжийн терроризмын аюулгүйг тогтоох дүн шилжилгээний төлбөр нэхэмжлэх, тухайн иргэдийн танил хүмүүсийн нэрийн өмнөөс холбоо барих, хүнд байдалд орсон тул санхүүгийн тусламж ирүүлэхийг хүсэх зэргээр хувь хүний нэр дээр Western Union, Money Gram үйлчилгээгээр дамжуулан яаралтай мөнгө шилжүүлэхийг шаардах зэрэг луйвар залилангийн тохиолдлууд их гарч байна.
Иймд манай орны иргэд гадаадын үл таних хүмүүстэй чат, и-мэйлээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс анхааруулж байгаа аж.
Мөн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээр төлбөрийн баримт, баталгаагүй амлалтанд хууртан өөрийн мөнгийг гадаадын хүнд шилжүүлж, цахим гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсахаас сэргийлж, онлайн дэлгүүр, зар сурталчилгаа болон бусад хуурамч цахим хаягны цаана байгаа аливаа этгээдтэй харилцахдаа хянуур, болгоомжтой байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж байгаа билээ. Гэвч сайн зүйлийн хажуугаар саар үр дагавар байдгийн жишгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж байна.Жишээ нь, мэргэшсэн цахим гэмт хэрэгтнүүд нь хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь шилжүүлэн аваад холбоо харилцаагүй болдог тул Та бүхнийг аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцоо хийх, мөнгөө шилжүүлэхдээ тухайн компанийн гэрчилгээ, лиценз, холбогдох баримт бичгийг сайтар нягтлан шалгаж шаардлагатай бол холбогдох байгууллагаас сайтар асууж тодруулж байхыг хүсч байна.

0 Сэтгэгдэл