Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна. Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ.Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм байна.ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд, жишээ авч үзвэл 100,0 сая төгрөгийн зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүснэ гэж тооцжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх бөгөөд энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дээрх тушаалаар зээлийг түргэн шуурхай хууль журамд нийцүүлэн, баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, үнэлгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн бичиг баримт бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллахыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт тус тус үүрэг болгожээ.Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллах юм.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.

3 Сэтгэгдэл
Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Хэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу. if you want to sell your kidney for money $ 780,000.00USD contact this hospital email
Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Хэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу. if you want to sell your kidney for money $ 780,000.00USD contact this hospital email
ЖДҮ буюу Жижиг, Дунд бизнес гэх ойлголтыг зөв зохицуулаач ээ Жижиг нь 2-3 жилд л хөл дээрээ зогсохгүй бол цааш явахгүй төлж чадахгүй өр, шүүх цагдаа болдог харин Дунд гэвэл 4-6 жил дотор босохгүй бол болдоггүй бас л цагдаа шүүх рүү явдаг гэтэл одоо бүгдийг хольж бантан хутгахаар өртэй этгээдүүд олон болж шүүхийн ажил л дийылдэхгүй болно доо
Хамгийн их уншсан