Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Моргоос босч ирээд найраа үргэлжлүүлжээ
ОХУ-ын Хасанск мужид шинэ жилээр нэгэн сонин үйл явдал болж. Ирж байгаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн хэдэн эрийн нэг гэнэт ухаан алдаад унахаар нөхөд нь түргэн тусламж дуудаж. Эмч нар ирээд согтууруулах ундаа хэтрүүлсний улмаас газар дээрээ нас баржээ гээд моргт хүргэсэн байна.

Гэтэл хэсэг хугацааны дараа өнөөх эр моргт гэнэт ухаан орсон гэнэ. “Тэр шөнө морг цогцсоор дүүрэн байсан. Хөлдөөгч камер байтугай, тавиур дүүрэн, заримыг нь бүр шалан дээр тавьчихсан байсан” гэж цагдаагийн хэвлэлийн ажилтан Алексей Стоев сурвалжлагчид яриад согтуу эрийн нэрийг нууцалжээ. 

“Согтуу эр гэнэт сэрээд харанхуйд хаана байгаагаа мэдээгүй, ийш тийшээ тэмтэртэл хөрчихсөн цогцоснуудын гар хөл таарсан гэнэ. Ингээд айсандаа босч гүйгээд хаалга балбаж тусламж дуудсан байна” гэж цагдаа ярьсан байна. 

Моргийн хамгаалалтын ажилтнууд ч эмч нарт хэлж, дараа нь цагдаа дуудсан байна. Моргийн хаалгыг нээж даарч бас айчихсан согтуу эрийг гарган цагдаагийн газар аваачиж мэдүүлэг аваад гэрт нь буцаажээ.

Согтуу эрийг найранд эргэж ирэхэд нөхөд нь талийгаачаа дурсан үргэлжлүүлж байсан болохоор тэдэнтэйгээ нийлээд дахин амьдарснаа тэмдэглэж эхэлсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Orosuudiig Americuudaas bish arhinaasaa l aih heregtei de. Arhichin erchuudeesee zalhasan huuhnuud ni haltaruud, hujaa nartai suugaad duusna da. Orosiin ireedui ch burheg de...
OROSUUDAA GEJ SAIHAN GARUUD ARHIIG CH UUH UYM DAA
Хамгийн их уншсан