Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Бүх насныханд зориулсан мэргэжил сургалтын төв нээгдлээ
УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй “Эксперт” мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцлоо. “Эксперт” төв нь бүх насны иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох анхан шатны сургалтыг чанартай зохион байгуулах, баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгтэйгээр нийт 14 багш, сайн дурын 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Дээрх сургалтын төвд үндэсний хувцас болон европ хувцасны оёдол, тогооч, гоо сайханч, үсчин, гэрээр хүүхэд харах, өндөр настан асрах үйлчилгээний сургалт, бариа засал, бясалгалын сургалт, жижиг, дунд бизнесийн төсөл, боловсруулах хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн сургалтууд явагдаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Арвин “Энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нээгдэж байгаагаараа онцлогтой”.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Баянзүрх дүүргийн иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв нээгдлээ. Энэ төвөөр дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаас гадна төрөл бүрийн сургалтад хамрагдаж, нарийн мэргэжилтэй болох боломж бүрдлээ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд энэхүү төвийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа”.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бичил бизнесийг дэмжих төвтэй болж байгаад баяртай байна. Энэ төвийн төсөв 2014 онд улсын төсөвт суугдсан байсан. Өнөөдөр ийнхүү ашиглалтанд орж байна. Цаашдаа бие биенээ дэмжин уулздаг газартай болж байгаад талархаж байна”.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Салбарын яамнаас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барьж байгаа. Цаашид энэхүү төвийг эрчимжүүлэх, олон нийтэд таниулах ажлыг идэвхтэй зохион байгуулах хэрэгтэй”.

0 Сэтгэгдэл