Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Бага ангийн сурагчдад зориулж UBS телевизээр теле хичээл заана
Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 2016 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан  Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна. Математик, монгол хэлний теле хичээлийг дараахь хуваарийн дагуу заах  тул эцэг эхчүүд, багш нар  хүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.
 
Хичээл  өдөр бүр 12.30-13.30 цагт UBS телевизээр цацагдана.
 
Эхний 3 өдрийн хичээлийн хуваарь:
 
2016.01.25-ны  Даваа гараг  Монгол хэл  "Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж  сурцгаая" Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багш  Ү.Шинэчимэг
 
Математик "Уртыг хэмжих нэгж"  Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54-р сургуулийн бага ангийн багш  Б.Должинсүрэн
 
2016.01.26-ны Мягмар гараг  Монгол хэл  "Эхийг хураан бичиж сурцгаая"   Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн  бага ангийн багш  Ш.Азжаргал

Математик  "Тооны бүтэц, дугаарлал"   Сүхбаатар дүүргийн  1-р сургуулийн бага ангийн багш  Ч.Чагцал

2016.01.27-ны Лхагва гараг  Монгол хэл "Эхийн утгыг  ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних" Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш  А.Дэлгэрмаа
 
Математик  "Олон оронтой тоо"   Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн бага ангийн багш  Ш.Пунсалдулам
Монгол хэл  "Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая"  Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багш  Б.Шархүү
 
Нийслэлийн Боловсролын газар
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан