Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Энэтхэгийн ”хөгшин” хүүхдүүд

Эд бол Энэтхэгийн хүүхүүд. Анжали Кумар охин 7 настай бол түүний дүү Кешар Кумар ердөө ой хагастай. Энэ балчир хүүхүүд маш ховор өвчнөөсөө болоод та бидний мэдэх Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттоны оньсого шиг түүх” киноны гол баатар шиг л харагдаж байгаа биз.

Анжали охин “Сургууль дээр хүүхдүүд намайг “эмээ”, “хөгшин”, “сармагчин”, “сармагчны хаан”  гэж хочилдог. Би бусад хүүхдүүдтэй л адил баймаар байна.Эгчээсээ огт өөр болохоор, хүүхдүүд байнга дооглож шоолдог болохоор үнэхээр гомдмоор. Хэзээ нэгэн цагт намайг дүүг минь эмчилж эдгээнэ гэж аав ээж минь ярьдаг. Би эрүүл саруул байж урт наслахыг л боддог” гэж ярьж байна.

Анжали, Кешав хоёр энэтхэгийн Жаркханд мужийн Ранчи хотод аав ээж, 11 настай эгч Шиллитэйгээ амьдардаг. Аав Шатрухан нь угаалгын газарт ажиллаж сард ердөө 66 долларын цалин авдаг ч хоёр хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг олохсон гэж мөрөөднө.

“Ойр орчмынхон хоёр хүүхдийг минь хөгшчүүл гэцгээдэг. Нутгийн эмч нарт хандсан ч тэд гадаадад л эмчлүүлэх хэрэгтэй гэдэг.
Том охин нь хэвийн төрсөн болохоор эднийх хэвийн л гэж бодож байж гэтэл дараах хоёр хүүхэд нь ийм гарсан нь энэ айлд ийм зовлон авчирчээ.

-Төрснийхөө дараанаас л арьс нь хуурайшч эхэлсэн. Үүнийг нь эмчлэхэд сар бүр дор хаяж 500 рупий зарцуулдаг.  Бид ядуу айл болохоор эмчилгээний зардлыг нь дийлдэггүй. Одоо өвчин нь улам л хүндрээд байх юм гэж  тэд ярьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан