Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Элсэлтийн шалгалтад сонсч ойлгох даалгавар нэмэгдлээ
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өчигдөр өглөө 09:00 цагт орон даяар эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 36207 хүүхэд 12 дугаар анги төгсч байна. Энэ жилийн хувьд босго оноо нэмэгдээгүй 400 хэвээр байгаа бол ЭЕШ-ын хураамж ч өнгөрсөн жилийнхтэй адил байна. Тодруулбал, шалгуулагч бүртгэлийн хураамжийн 5800 төгрөг, батламж хуудасны 700 нийт 6500 төгрөгийг Боловсролын үнэлгээний төвийн дансанд байршуулснаар шалгалт өгөх эрхтэй болно.
Түүнчлэн 2014 оноос авч эхэлсэн монгол хэл, бичгийн шалгалтыг журмын дагуу хамгийн эхлээд буюу зургадугаар сарын 15-нд авах бол бусад шалгалт 17-ноос өгөх ёстой.

ЭЕШ өгөх байр, анги тан­­хим, суудлын хуваарийг батал­гаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

Харин энэ оны төгсөгчид сургуулийнхаа харьяа ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх юм. Өмнөх онд төгссөн бол дурын аймаг, хот, дүүргийн ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх боломжтой аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх тул холбогдох бичиг баримтыг цахим бүртгэл явах хугацаандаа амжиж Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх ёстой юм байна.
ЭЕШ зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт оржээ. Тухайлбал, Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь монгол бичгийн даалгавар байхаар тогтсон бол монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсч ойлгох чадварыг сорих даалгаврууд нэмэгджээ. Ингэснээр шалгуулагчдын хэлний мэдлэгийн төвшинг илүү бодитой үнэлэх боломж нээгдэж байгаа хэмээн холбогдох мэргэжилтнүүд онцлов. Мөн БСШУЯ-ны статистик дүн мэдээнд үндэслэн энэ жилийн төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын цахим бүртгэлийн программд регистрийн дугаараар нь оруулсан байна. Шалгуулагчид регистрийн дугаараараа нэвтрэн хувийн мэдээллээ нягталснаар бүртгэлийг цааш үргэлжлүүлэх юм.

Бүртгэлийн хуудас, суудлын дугаар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг болон цахим үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг гэсэн дөрвөн материалыг бүрдүүлэх ёстой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
Иймээс зарласан  хуга­цаандаа амжиж бүртгүүлэхийг БҮТ-ийн захирал Г.Аззаяа анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан