Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Япон дахь судалгааны төвд судлаачдыг илгээх боломжтой болжээ
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулуун нар өнгөрсөн сард Япон улсын Осака хотын Үндэсний Угсаатны музей дээр зохион байгуулагдсан “Зүүн хойд Азийн судалгааны төслийн уулзалт”-д оролцсон билээ. Тус хурлын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Японы Хүмүүнлэгийн Үндэсний Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Нарифүми Тачиматотай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэхүү гэрээний үндсэн дээр Осака Үндэсний музей дээр “Зүүн хойд Азийн бүс нутгийн судалгааны оффис”-ыг нээсэн бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газрын оффисыг Түүх, Археологийн хүрээлэн дээр энэ оны долдугаар сарын 29-ний өдөр нээхээр болсон байна. Гэрээ байгуулах ёслолд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа консул Ч.Куланда нар байлцсан аж.
Тус Үндэсний хүрээлэн нь дотроо Осака Үндэсний угсаатны музей, Японы хэл шинжлэлийн хүрээлэн, Киотогийн байгаль, хүмүүнлэгийн хүрээлэн зэрэг хэд хэдэн томоохон музей, хүрээлэнг багтаан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус гэрээг байгуулснаар ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын хүрээлэнгүүд бүс нутгийн хамтарсан судалгаанд оролцох бөгөөд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ хамтран урт хугацааны төсөл эхлүүлж байгаа юм. Мөн Япон дахь судалгааны төвд зочин судлаачдыг илгээх боломж нээгдэж буй юм байна.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулуун нар өнгөрсөн сард Япон улсын Осака хотын Үндэсний Угсаатны музей дээр зохион байгуулагдсан “Зүүн хойд Азийн судалгааны төслийн уулзалт”-д оролцсон билээ. Тус хурлын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Японы Хүмүүнлэгийн Үндэсний Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Нарифүми Тачиматотай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэхүү гэрээний үндсэн дээр Осака Үндэсний музей дээр “Зүүн хойд Азийн бүс нутгийн судалгааны оффис”-ыг нээсэн бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газрын оффисыг Түүх, Археологийн хүрээлэн дээр энэ оны долдугаар сарын 29-ний өдөр нээхээр болсон байна. Гэрээ байгуулах ёслолд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа консул Ч.Куланда нар байлцсан аж. Тус Үндэсний хүрээлэн нь дотроо Осака Үндэсний угсаатны музей, Японы хэл шинжлэлийн хүрээлэн, Киотогийн байгаль, хүмүүнлэгийн хүрээлэн зэрэг хэд хэдэн томоохон музей, хүрээлэнг багтаан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус гэрээг байгуулснаар ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын хүрээлэнгүүд бүс нутгийн хамтарсан судалгаанд оролцох бөгөөд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ хамтран урт хугацааны төсөл эхлүүлж байгаа юм. Мөн Япон дахь судалгааны төвд зочин судлаачдыг илгээх боломж нээгдэж буй юм байна.
0 Сэтгэгдэл



















