Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
О.Баасанхүү: Битгий ай Ч.Сайханбилэг ээ, бодлогоор уралдъя
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаад буй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд дуудсан байтал одоо болтол хариу өгөөгүй аж. Уг нь халз мэтгэлцээнийг энэ сарын 12-ны бямба гарагт товложээ. Гэвч ямар нэг хариу ирээгүй учраас хугацааг 23-ны өдрийг хүртэл хойшлуулснаа өчигдөр мэдэгдлээ.
Мэтгэлцээнийг МҮОНТ-ээр явуулах төлөвлөгөөтэй байсан ч тус телевизээс мөн л хариу өгөөгүй аж. Харин ТВ5 телевизэд тэрээр хандахад ямар ч үед байсан эфирийн цагаа чөлөөлж өгөхөө илэрхийлжээ. Хэрэв товлосон өдрөө хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд яагаад мэтгэлцээнд ирсэнгүйг асууж, ямар хариу хэлснийг бичлэгээр нь хэвлэлийнхэнд өгнө хэмээн О.Баасанхүү гишүүн хэлсэн юм.
Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь бүлгийн дарга, Боловсролын сайд, ЗГХЭГ-ын дарга хийж байсан. Ийм их ажлын туршлагатай хүн бодлого дээр унана гэж би бодохгүй байна. Тийм учраас бодлогоор өрсөлдөе. Хуримтлалын сан бүрдүүлэлтийн талаар болон хот тосгоны эрх зүйн байдлын бодлогын талаар асууна. Одоо хүртэл хариу өгөхгүй байгааг зөвшөөрч байна. Ерөнхий сайдад хандаж ”Битгий ай, Сайханбилэг ээ. Бодлогоор уралдъя”” хэмээв.
Түүнээс гадна Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй байгаа нь Ерөнхий сайдын буруу гэж үзэж буйгаа хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаад буй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд дуудсан байтал одоо болтол хариу өгөөгүй аж. Уг нь халз мэтгэлцээнийг энэ сарын 12-ны бямба гарагт товложээ. Гэвч ямар нэг хариу ирээгүй учраас хугацааг 23-ны өдрийг хүртэл хойшлуулснаа өчигдөр мэдэгдлээ. Мэтгэлцээнийг МҮОНТ-ээр явуулах төлөвлөгөөтэй байсан ч тус телевизээс мөн л хариу өгөөгүй аж. Харин ТВ5 телевизэд тэрээр хандахад ямар ч үед байсан эфирийн цагаа чөлөөлж өгөхөө илэрхийлжээ. Хэрэв товлосон өдрөө хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд яагаад мэтгэлцээнд ирсэнгүйг асууж, ямар хариу хэлснийг бичлэгээр нь хэвлэлийнхэнд өгнө хэмээн О.Баасанхүү гишүүн хэлсэн юм.

0 Сэтгэгдэл