Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Анагаахын сургуульд гадаадын 10 орноос оюутан элсүүлнэ
М.ЖАВЗАНДУЛАМ

АШУҮИС нь Зүүн Канадын Олон улсын компанитай хамтран “Олон Улсын анагаах ухааны бакалавр”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг өчигдөр байгууллаа. Гэрээнд Зүүн Канадын Олон улсын компанийн төлөөлөгч доктор Первейз Икбол, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар гарын үсэг зурсан юм.
АШУҮИС нь 2016 оны хавраас эхлэн 10 улсын 50-100 оюутанг жил бүр сургахаар төлөвлөжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр сургалтыг явуулж, АШУҮИС-ийн багш нар англи хэл дээр хичээлээ заахаар болжээ.

АШУҮИС-ийн захирал академич, доктор, профессор Г.Батбаатар “Монголын их дээд сургуулиудын нэг сул тал бол бие биенээ өрсөлдөгчийн хүрээнд хардаг явдал. Иймээс бид Олон улсын оюутнуудыг бэлтгэж, эх орныхоо боловсролын системийг дэлхийд таниулахаар энэ хөтөлбөрийг эхлүүлж байна. Одоогоор гадаад оюутнуудын байр болон эрүүл мэндийн даатгал, сурах орчин зэргийг бүрэн хангах ажлыг хэрэгжүүлж байна” гэлээ.

Энэхүү хамтын ажиллагааны санаачлагыг Канад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын БСШУЯ зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр анх 2008 онд гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан