УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ
Цэрэг татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
Н.Учрал: Технологийн компаниудыг татвар, бусад хэлбэрээр дэмжинэ
ЗГ: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэлээ
МЭДЭГДЭЛ
Өнөөдөр Казах түмний хаврын баяр-Наурызын баяр
Өнөөдөр гуравдугаар сарын 22. Өдөр шөнө тэнцдэг өдөр. Мөн Казах түмэн, Азийн олон ард түмний таван мянган жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн хаврын баяр-Наурызын баярын өдөр.
Наурызын баярыг казах түмэн "Улыстын улы куни" буюу “Ард түмний их баяр” хэмээн нэрийддэг. Наурыз гэдэг нь эртний персийн ноу-шинэ, роуз-өдөр гэсэн хоёр үгнээс гаралтай гэнэ.
Домгоор бол Наурызын баярын өмнө газар дэлхийд аз жаргал бууж ирэн хэрэн явдаг болохоор баярын өмнөх шөнийг аз жаргалын шөнө гэдэг, баярын өдөр сайн сайхан үйл дэлгэрч, цэцэг ногоо урган, шувууд дуулж жиргэн тал нутаг өнгөө засан ногоорч шинэ нэгэн жил ирдэг гэнэ.
Ийм ч болохоор казахууд зөвхөн энэ баярын өдрийг төдийгүй бүтэн сарыг наурыз хэмээн нэрлэдэг байна. Энэ сард төрсөн хүүхдээ ч гэсэн “Наурыз” гэсэн үгтэй холбон хөвгүүдийг Наурызбек, Наурызбай, охидыг Наурыз юм уу Наурызгуль хэмээн нэрлэдэг гэнэ.
Өнөөдөр казах айл бүр идээ ундаагаар элбэг байж ширээ дүүрэн зоог, идээ өрөн, казах хүн бүрийн ахас ихсээ хүндлэн хоймроо залж, ахан дүүсээрээ цуглан, гар алдлан золгож, сайн сайхныг ярьж хөөрч, ирж байгаа сайхан хавартай, шинэ жилтэйгээ учран золгодог өдөр.

0 Сэтгэгдэл