"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Г.Эрдэнэбат: Манай хүүхдүүдийн ур чадвар хаана ч гологдохгүй
/Хөгжим бүжгийн коллежийн захирал/
-Хөгжмийн урлагийн мэргэжил олгож буй ганц сургууль Хөгжим бүжгийн коллеж гэхэд хилсдэхгүй байх. Суралцагчдынхаа ур чадварыг гадаадынхантай харьцуулахад хэр дүйцэж очих бол?
-Манай Хөгжим бүжгийн коллежийн давуу болоод илүү тал нь Европ, Оросын хамгийн мундаг профессоруудаас сурсан чадвараа монгол хөрсөн дээр буулгаж, түгээснээр өнөөдөр дэлхийн олон оронд болж буй конкурсаас хүүхдүүд маань тэргүүн байр авч, эх орныхоо нэрийг гаргаж байна шүү дээ. Тэгэхээр манай хүүхдүүдийн ур чадвар хаанахын хэнээс ч гологдохгүй.
-Тэгвэл удирдлагын зүгээс ямар чиглэл баримтлан ажиллаж байна вэ?
-БСШУЯ-наас сургалтын стандартад эрдэмлэг, оюунлаг иргэн болгож төлөвшүүлэхийг баримталж байгаа шүү дээ.
-Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд суралцаж байх хугацаандаа дуурийн тайзнаа тавигдаж буй балетад тоглох нь бий. Ер нь, төгсөгчид ажлын байраар хэр хангагдаж чаддаг юм бэ?
-Ер нь, Монгол орны 21 аймагт Хөгжим бүжгийн коллежтой нэр нь холбогдоогүй хүн байхгүй. Дээр нь 30-аад оронд авьяаслаг залуус мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байна. 47 төгсөгч оюутныг Европ, Америк, Азийн оронд мэргэжлийн чиглэлээр нь магистр, докторантурт бэлтгэж байгаагийн хоёр нь өнгөрсөн намар төгсч ирээд сургуульдаа багшилж байгаа.
-Ингэхэд та захирлаар ирэхдээ Хөгжим бүжгийн коллежийг урлагийн дээд сургууль болох үүрэг, даалгавар хүлээн авсан шүү дээ?
-Ер нь, Отгонбаяр сайд Хөгжим бүжгийн коллежид хоёр, гурван даалгавар өгч байж томилсон шүү. Өргөтгөлийн барилгын ажлыг анхаарч ажилла. Урлагийн сургууль гэдэг утгаараа анги, танхимын хувьд шаардлага хангасан байх ёстой. Дээр нь хөгжмийн дээд сургууль болгох учир бичиг баримтын ажлыг яаралтай цэгцэл гэсэн. Сайдын өгсөн үүргийг биелүүлж байгаа.
-Хөгжим бүжгийн коллежийн хичээлийн шинэ байр саяхан ашиглалтад орсон. Сургуулийн шинэ байр хэчнээн анги, танхимтай вэ?
-200 гаруй анги, танхимтай. Хонгилд гэхэд 40-өөд анги бий. Давтлагын танхим юм л даа. Өмнө нь хүүхдүүдэд давтлага болон хичээлийн байр хүрэлцдэггүй байсан болохоор бараг л ариун цэврийн өрөөндөө давтлага хийх нь холгүй байлаа. Одоо энэ асуудал үгүй болсон.

0 Сэтгэгдэл