Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улсын шалгалтын тов гарлаа
Улс орон даяар бүх шатны сургуулиудын хичээлийн жил дуусахад ердөө хоёр сарын хугацаа үлдээд байна. Хүүхдүүдийн зарим нь тав, ес, нэг хэсэг нь 12 жилд юу сурч мэдсэнээ шалгуулж нэг шатны сургуулиа дүүргэх гэж байна. Хүүхдүүд сургууль төгсөх, анги дэвших шалгалтуудаа ердөө л хичээлийнхээ дундуур өгч бүгдийг нэгэн зэрэг дуусгах ёстой болж таарч байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа нь зургадугаар сарын эхний долоо хоног. Харин улсын шалгалтуудын тов ирэх сарын 26-наас зургадугаар сарын 4 хүртэл үргэлжлэх нь. Энэ удаагийн улсын шалгалтын сэдэв даалгавар нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа боловсролын үндэсний болон цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байхаар зохиогдохоос гадна бүтэц нь тест, задгай даалгавар хосолсон хэлбэрээр боловсруулагдаж байгаа аж. Түүнчлэн тавдугаар ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг багтаасан байх бол есдүгээр ангийн байгалийн ухааны шалгалтад “Биологи”, ”Газарзүй”, “Физик”, “Хими”-ийн хичээлийн агуулга багтсан байх нь. Мөн есдүгээр ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл”, монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уран зохиол” хичээлийн агуулгаас бүрдэх аж. 12 дугаар ангийн гадаад хэлний шалгалт ”Англи хэл”, “Орос хэл” гэсэн хоёр хичээлийн аль нэг агуулгыг багтаах бол сонгосон агуулгын шалгалт нь тухайн сурагчийн сонгосон хичээлээс шалтгаалах юм байна.

Төгсөх ангийн биш сурагчдын хувьд анги дэвших шалгалт өгөөд дараа жил нь дэвшээд суралцах боломжтой. Хэрвээ шалгалтаа амжилтгүй өгвөл дараа намар нь дахиад өгч болно. Харин нэг шатны сургууль дүүргээд ажил амьдралын замд орох гэж байгаа, дараагийн шатны сургуульд дэвшин суралцах гэж буй хүүхдүүдийн хувьд сургууль төгсөх буюу улсын шалгалт гэдэг тун хариуцлагатай нэг насных нь амьдралыг шийдэх зүйл байдаг. Гэсэн хэдий ч энэ жил 12 дугаар анги төгсөх олон мянган хүүхэд улсын дөрвөн шалгалтаа хичээлээ хийнгээ завсраар нь өгөөд төгсөх болж байна. Ямартай ч шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүдэд анхааруулж хэлэхэд Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад тавигдсан боловсролын чанарын үнэлгээний судалгаа болон улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь энэ удаагийн Улсын шалгалтын жишиг даалгавар болох юм байна.
энэ багш нар, сургууль хүүхдүүдийг яасан их дарамталж дуусдаггүй юм бэ дээ? Аль цагаан сараас хойш л ЭЕШ гэсэн мэдээ байнга хэвлэл, зураг, сонин сэтгүүл, зараар гарах юм. Ойлгомжтой шүү дээ.Төгсөх ангийн хүүхэдгүй бидэнд хүртэл дарамттай байхад 12 ангийн хүүхдүүд шантардаг байхдаа. Цаг нь ирэхээр шалгалтандаа бүртгүүлнэ, шалгалтаа ч өгнө биз дээ
Улс орон даяар бүх шатны сургуулиудын хичээлийн жил дуусахад ердөө хоёр сарын хугацаа үлдээд байна. Хүүхдүүдийн зарим нь тав, ес, нэг хэсэг нь 12 жилд юу сурч мэдсэнээ шалгуулж нэг шатны сургуулиа дүүргэх гэж байна. Хүүхдүүд сургууль төгсөх, анги дэвших шалгалтуудаа ердөө л хичээлийнхээ дундуур өгч бүгдийг нэгэн зэрэг дуусгах ёстой болж таарч байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа нь зургадугаар сарын эхний долоо хоног. Харин улсын шалгалтуудын тов ирэх сарын 26-наас зургадугаар сарын 4 хүртэл үргэлжлэх нь. Энэ удаагийн улсын шалгалтын сэдэв даалгавар нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа боловсролын үндэсний болон цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байхаар зохиогдохоос гадна бүтэц нь тест, задгай даалгавар хосолсон хэлбэрээр боловсруулагдаж байгаа аж. Түүнчлэн тавдугаар ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг багтаасан байх бол есдүгээр ангийн байгалийн ухааны шалгалтад “Биологи”, ”Газарзүй”, “Физик”, “Хими”-ийн хичээлийн агуулга багтсан байх нь. Мөн есдүгээр ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл”, монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уран зохиол” хичээлийн агуулгаас бүрдэх аж. 12 дугаар ангийн гадаад хэлний шалгалт ”Англи хэл”, “Орос хэл” гэсэн хоёр хичээлийн аль нэг агуулгыг багтаах бол сонгосон агуулгын шалгалт нь тухайн сурагчийн сонгосон хичээлээс шалтгаалах юм байна. 
Төгсөх ангийн биш сурагчдын хувьд анги дэвших шалгалт өгөөд дараа жил нь дэвшээд суралцах боломжтой. Хэрвээ шалгалтаа амжилтгүй өгвөл дараа намар нь дахиад өгч болно. Харин нэг шатны сургууль дүүргээд ажил амьдралын замд орох гэж байгаа, дараагийн шатны сургуульд дэвшин суралцах гэж буй хүүхдүүдийн хувьд сургууль төгсөх буюу улсын шалгалт гэдэг тун хариуцлагатай нэг насных нь амьдралыг шийдэх зүйл байдаг. Гэсэн хэдий ч энэ жил 12 дугаар анги төгсөх олон мянган хүүхэд улсын дөрвөн шалгалтаа хичээлээ хийнгээ завсраар нь өгөөд төгсөх болж байна. Ямартай ч шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүдэд анхааруулж хэлэхэд Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад тавигдсан боловсролын чанарын үнэлгээний судалгаа болон улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь энэ удаагийн Улсын шалгалтын жишиг даалгавар болох юм байна.
0 Сэтгэгдэл
2016.04.05























