Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭЕШ-ын бүртгэлд 37 мянган хүүхэд хамрагджээ
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагт бүртгэлийн хугацаа дуусав. Энэ удаагийн бүртгэлд нийтдээ 40 мянган хүүхэд хамрагдах ёстой байснаас 37 мянга нь бүртгүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн мэдээлэл өглөө. Бүртгүүлсэн хүүхдүүдийн хувьд одоо ЭЕШ-аа амжилттай өгөх л үлдээд байна. Тэд шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой. Энэ онд төгссөн сурагчид төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг /хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх аж. ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-19-нд зохион байгуулах бөгөөд дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулах юм. Харин долдугаар сарын 5-наас өмнө заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж хуудсыг тараах гэнэ. Тодруулбал, энэ жилээс эхэлж батламж хуудсыг Монгол хэл, бичгийн шалгалтад бас өгдөг болж буй. Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад, ЭЕШ-д гээд хоёр батламж хуудас хүүхдүүдийн гар дээр очих юм. Тухайн хүүхдийн батламж хуудас дээрх оноо 400 хүрээгүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн үг. Улаанбаатар хотод энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол орон нутгийн сурагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах нь.
ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй аж.
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагт бүртгэлийн хугацаа дуусав. Энэ удаагийн бүртгэлд нийтдээ 40 мянган хүүхэд хамрагдах ёстой байснаас 37 мянга нь бүртгүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн мэдээлэл өглөө. Бүртгүүлсэн хүүхдүүдийн хувьд одоо ЭЕШ-аа амжилттай өгөх л үлдээд байна. Тэд шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой. Энэ онд төгссөн сурагчид төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг /хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх аж. ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-19-нд зохион байгуулах бөгөөд дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулах юм. Харин долдугаар сарын 5-наас өмнө заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж хуудсыг тараах гэнэ. Тодруулбал, энэ жилээс эхэлж батламж хуудсыг Монгол хэл, бичгийн шалгалтад бас өгдөг болж буй. Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад, ЭЕШ-д гээд хоёр батламж хуудас хүүхдүүдийн гар дээр очих юм. Тухайн хүүхдийн батламж хуудас дээрх оноо 400 хүрээгүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн үг. Улаанбаатар хотод энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол орон нутгийн сурагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах нь. ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй аж.
0 Сэтгэгдэл

















