Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
З.Цолмончимэг: ЭЕШ-аар гадаад хэлний сонсч ойлгох чадвар шалгахгүй болсон

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Цолмончимэгээс ЭЕШ-тай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа.


-ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн залуусын хэд нь Улаанбаатарт шалгалт өгөх вэ. Шалгалтын байрууд бэлэн болсон уу. Ер нь, бэлтгэл ажил хэдэн хувьтай явна?

-Энэ жил нийт 37164 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс 15123 хотод, 22041 орон нутагт бүртгүүлжээ. Тэдний талаарх мэдээллийн баазыг хүлээн авах, баталгаажуулах ажил дуусч байна. Мөн шалгуулагчдын гэрээний хуудас болон шалгалтын нууцлалыг хангах зорилго бүхий хос баганан кодыг хичээл бүрээр хэвлэх, уутлах ажил хийгдээд дууссан. Харин одоо шалгалтын сэдэв даалгавар зохиох, хэвлэх, шалгалтын материал ууталж савлах ажил эд хийгдэж байна. Ер нь бол элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаж байгаа.

-Шалгуулагчид суудлын хуваариа хэвлэж авч дууссан болов уу. Шалгалт эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдсэн байна?

-Суудлын хуваарь нь тухайн шалгуулагч аль шалгалтын төвийн аль анги зааланд хэдэн тоот ширээнд сууж шалгалт өгөхийг заасан баримт шүү дээ. Шалгуулагчид суудлын хуваариа өнгөрсөн сарын 15-наас хойш бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч хэвлэн авч байгаа. Ихэнх нь хэвлэж авсан байх аа.

-Англи, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгана гэсэн даалгавар нэмэгдсэн байсан. Гэтэл хасагдсан гэх юм. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уг нь, өнгөрсөн жилийн ЭЕШ-д туршиж үзсэн даалгавар байсан юм. Тухайн сонгосон хэл дээр нь текст сонсгоод түүнийг нь цаасан дээр буулгуулсан. Амжилттай туршигдсан болохоор энэ жилийн даалгаварт нэмж оруулсан байсан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг нь бүрэн суурилуулж дууссан. Гэвч Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болчихоод байгаа юм. Тиймээс энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг энэ дашрамд мэдэгдье. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварын шалгалт авна.

-Өөр өөрчлөлт орсон уу. Хариултын хуудсан дээр харандаагаар тэмдэглэгээ хийнэ гэдэг хэвээрээ юу. Шалгуулагчдад хандаж юу хэлмээр байна вэ?

-ЭЕШ-ын журамд заасны дагуу шалгалт эхлэхээс 30 минутын өмнө анги зааландаа байраа эзэлсэн байх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн энэ жил хариултын хуудсан дээр харандаагаар, шалгалтын дэвтэр дээр хөх буюу хар өнгийн үзгэн балаар тэмдэглэгээ хийх тул хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.
Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу шалгуулагчид маань монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. Энэ шалгалтыг гурав дах жилдээ авах гэж байна. Шалгалтын үр дүнгээс харахад улсын дундаж өссөн үзүүлэлттэй гарсан байна билээ. Энэ нь эх хэлний шалгалт маань үр дүнгээ өгч байгаагийн илрэл.  Энэ жилээс монгол хэл бичгийн шалгалт дүн оноог бичиж баталгаажуулсан 2,5 жилийн хугацаанд хүчинтэй батламж хуудас олгох юм. Мөн ЭЕШ-ын дүн оноотой батламж хуудас тараана. Харин ЭЕШ-ын дүн оноог ирэх сарын 1-ний өглөө 9 цагт eec.mn сайт дээр байршуулна. 

-Энэ жил төгсч буй хүүхэд залуус саяхан Улсын шалгалт өгсөн. Энэхүү шалгалт нь ЭЕШ-ын өмнөх сорилго болдог. Хэр амжилттай дүн үзүүлсэн бол?

-Их амжилттай болж өнгөрсөн. Хүүхдүүдийн дүнг шууд БСШУЯ-ны нэгдсэн системд шивж оруулсан байгаа.

-Шалгуулагчид ЭЕШ-д ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай билээ?

-Бүртгэлийн хуудас авч ирэх ёстой. Ингэхдээ энэ онд ЕБС төгсч байгаа бол сургуулийнхаа захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн бол аймаг, дүүргийнхээ ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх шаардлагатай юм. Мөн суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг авчирна. Гэхдээ цахим үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийнхаа захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирэх ёстой байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан