Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Байгалмаа: Барилгын салбарыг эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлтэй хослуулах хэрэгтэй

УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын яамны дэд сайд асан Г.Байгалмаатай барилгын салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

- Барилгын салбар энэ жил түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Таны хувьд энэ салбарт дэд сайдын хувиар ажилласан анхны эмэгтэй. Ажиллах хугацаандаа гурван ч сайдтай хамтран ажилласан хүний хувьд ямар бодол, сэтгэгдэлтэй үлдэв?

 - Юуны өмнө түүхт 90 жилийн ойгоо угтаж байгаа нийт барилгачдадаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 2012 оноос Шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсоноор Их Барилга хэмээх том айлын дотор нь орж ажиллах боломж олдсон. Монгол Улсын хөгжил дэвшлийн жинхэнэ үндэс суурь болсон бүтээлч, хөдөлмөрч барилгын салбарыг удирдах баг бүрэлдэхүүнд багтан гурван жил ажиллажээ. Энэ хугацаанд бүтээн байгуулалтыг газар дээр нь хийж, зохион байгуулалцаж, салбарын Шинжлэх Ухаан, Технологи, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийг удирдаж нөр их туршлагатай, зөвлөх, мэргэшсэн инженер, эрдэмтэдтэй хамтран ажилласан маань салбарын шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлыг өөрийн биеэр мэдэрч, боломж, гарцыг хамтран эрэлхийлэх хүндтэй, хариуцлагыг  үүрэлцсэн.

- Барилгын салбарын түүхэн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Барилгын салбарын түүхэн эхлэл тэртээ Ардын засгийн үеэс  эхлэлээ тавьж XX дугаар зуунд улс орны бүтээн байгуулалт, хотжилт, барилгажилт болон түүнийг дагасан барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл, судалгаа шинжилгээний ажлууд, туршилт сорил гэх мэтчилэн цогцоор нь хөгжүүлж ирсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үе буюу 1990 онд Засгийн газрын дэргэд улсын нэгдсэн бодлого эрхлэх Барилга, хот байгуулалтын комиссыг байгуулснаар барилгын байгуул­­лагын бүтэц, зохион байгуу­­лалт жижгэрч, техникийн удирдлага сарнисан. Үүнтэй холбоотойгоор техно­логийн сахилга суларч, техникийн нэгдмэл хяналт үндсэндээ байхгүй болж, дан ганц улсын хяналт ор нэр төдий үлдсэн. Үүнээс хойшхи жилүүдэд дотоодын зах зээлийг хамгаалах бодлогын хүрээнд Засгийн газар 1992 онд Барилга, хот байгуулалтын комиссыг татан буулгаж Барилга, хот байгуулалтын яамыг байгуулан ажиллуулж байгаад 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн яамыг байгуулан эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж байв. Харин 1998 онд Барилгын тухай анхны хуулийг батлуулсан нь барилгын салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон.

- Салбарын эрх зүйн орчин бүрдсэн ч  барилгын салбар дахь төрийн бодлого зохицуулалт, хяналт бүрэн зүгшрээгүй байгаа санагддаг. Яагаад гэвэл сүүлийн үед их яригдах болсон хүнд суртал, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлууд, барилгын чанар, норм, дүрэм, стандартуудын мөрдөхгүй байгаа замбараагүй барилгажилт гээд л...?

-Сүүлийн жилүүдэд хот байгуулалт, барилгажилтын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналт тавих үүрэгтэй Төрийн захиргааны төв байгууллагыг тогтвортой ажиллуулаагүйгээс барилгын салбарыг бие даалган хөгжүүлэх бодлого алдагдсан л даа. Зөвхөн бүтцийг хэлбэр талаас нь авч үзвэл оновчтой мэт боловч бүтэц нь үйл ажиллагаанаас хамааран тодорхойлогдох буюу технологийн агуулга талдаа анхаарсан бүтэц бараг байхгүй болсон гэж дүгнэж болно. Зураг төсөл, барилга угсралт, үйлдвэрлэлийн хувьд дэлхий нийтийн технологийн дэвшлийг хувийн аж ахуйн нэгж нэвтрүүлж байгааг эс тооцвол хөгжиж, сайжирсан зүйл дулмигхан. Энэ байдалд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл бол 1997-1998 онд шинжлэх ухаан, судалгааны бүх байгууллагуудаа хувьчилсан явдал.Үүний үр дүнд барилгын салбарын оюуны хөдөлмөр эрхэлдэг, өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг мэргэжилтнүүдийн оролцоо буурч 70-80 гаруй жил хуримтлагдаж ирсэн судалгааны ололт, амжилт, үр дүн эзэнгүйдсэн.

- Тэгэхээр цаашид салбарын төрийн бодлого зохицуулалтыг яаж шинэчлэх вэ?

                Шинэчлэн баталсан Барилгын тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарыг мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр хангах, зохицуулах чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагын статустай барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тогтвортой бүтцийг бий болгох нь чухал. Мөн Сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар, яамны удирдлагууд салбарын хөгжлийг намуудын улс төрийн амлалт, мэргэжлийн судалгаагүй хөтөлбөр, төслөөр хааж, шинжлэх ухааны үндэслэлтэй урт хугацааны бодлого төлөвлөлтийг орхигдуулдаг байдлыг өөрчлөх шаардлагатай.
Орон нутгийн хөгжлийг дэмжих бодлоготой уялдуулан аймгийн төв, бүсийн төвүүдэд барилгын салбарын бодлого, зохицуулалтад хяналт тавих, гүйцэтгэх удирдлагын бүтцийг бий болгож барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хөндлөнгийн болон захиалагчийн хяналт тавих, барилга, обьектыг байнгын ашиглалтад хүлээн авах, ашиглалтад нь хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгох нь зүйтэй.Барилгын асуудал эрхэл­сэн төрийн захиргааны төв байгууллагын үнд­сэн чиг үүргийн хүрээнд салба­рын эрдэм шинжил­гээний байгуул­лага үйл ажиллагаагаа эрхэлж тайлагнадаг тогтолцоонд  шилжих шаардлагатай. Ингэснээр салбарын шинж­лэх ухаан, технологийн үйл ажиллагааг эрхэлж, суурь судалгааны ажил гүйцэт­гэх, норм, нормативыг боловсруулах, боловсронгуй болгох, салбарын хөгжлийн хөтөлбөр, концепцийг бэлтгэх, шинэ техник, технологийг сонгох, нутагшуулах, материа­­лын сорилт шинжилгээний лабораторын гэх мэт бодлогын түвшний голлох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх юм.

- Та сая төрийн захиргааны байгууллагын чиг хүрээнд шинжлэх ухааны байгууллага нь уялдаатай ажиллах тухай дурдлаа. Энэ салбарын онцлогоос хамаарч байна уу?  

 - Өнөөдөр барилгыг богино хугацаанд барих, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгаж дэвшилтэт хийц эдлэл, материал хэрэглэж шинжлэх ухааны ололт амжилтаас хоцрохгүй байх нь чухал. Иймд бодлогын яам, түүнийг хэрэгжүүлэгч болон салбарын шинжлэх ухааны байгууллагын нэгдмэл үйл ажиллагааг хангах хэрэгтэй.Шинжлэх ухаанч тогтол­­цоо алдагдсанаас барилгын  яам, удирдах байгууллагуудад боловсон хүчний бодлого алдагдаж, төрийн бодлогыг боловсруулах чиг үүрэг нь аж ахуйн ажил болон хувирснаар салбар бодлогогүй, алсын ирээдүйг харсан судалгаа, шинжилгээгүйгээс аливаа эрсдэлд өртөх, цаашилбал аюул, осол гарах магадлал өндөр болж байна. Яам, агентлагын мэргэшсэн албан хаагчид тухайн 4 жилийн хугацаанд ажиллах сайд, удирдлагуудын арга барилд тааруулан ажиллахаас бус шинийг санаачлан төлөвлөх, салбарын хэтийн зорилт, төлөвлөгөөг төлөвлөж, биелүүлэхийг зорих эрмэлзэлгүй болсон. 
  - Тэгвэл барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах ямар арга зам байна вэ?
   - Барилгын техникийн бодлого, чанар, аюулгүй байдлын шаардлагыг норм, нормативын баримт бичгээр тодорхойлдог. Иймээс бодлого боловсруулах, хэрэгжүүлэх боловсон хүчин тухайн хариуц­сан салбарынхаа норм, нормативын хөгжлийн ханд­лага, чиглэлийг зөв оновчтой тодорхойлж боловс­ронгуй болгох ёстой. Өнөөдөр барилгын салбарын төрийн байгууллагад норм норматив боловсруулах байтугай хуучин норм нормативыг унших, ойлгох чадавх суларч байна. Үүнээс гадна  төрийн байгууллагын бүтэц нь маш оновчгүй, ашгийн төлөө ажиллах байгууллага шиг болсон. Барилгын салбарын онцлогийг харгалзан хяналтын тогтолцоонд дан ганц улсын хяналтаас гадна аж ахуйн нэгжийн дотоодын хяналт болон зөвлөх үйлчилгээг цогцоор нь хамааруулж бий болгосноор хугацаа хэмнэсэн, эдийн засаг, техникийн үр ашигтай байх оновчтой нөхцөл бүрдэнэ. Барилгын салбар хуулиа шинэчлэн найруулсан нь өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзсанаас хойш зохицуулалтгүй явж ирсэн байдлыг эрс өөрчилж эрх зүйн орчин, төрийн бодлого, зохицуулалтад бодитой ахиц гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бүхэн барилгын салбарын удирдлага, барилгын ажилчин бүрийн идэвх санаачилга, өөриймсөг сэтгэл, техникийн өндөр чадамжаас хамаарна. 
 
- Аль салбарын хөгжилд төрийн бус байгууллагуудын оролцоо чухал. Танай салбарын хувьд төрийн бус байгууллагуудын үүргийг  ямар байх ёстой гэж харж байна вэ?

- Барилгын салбарын бүтээн байгуулалтын цар хүрээ сүүлийн арав гаруй жилийн дотор урд хожид байгаагүй хэмжээнд хүрч, Монгол улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөгөөр тэргүүлэх салбар болсон. Барилгын салбар 100 хувь хувийн хэвшилд түшиглэсэн тул энэ салбарын техникийн бодлого, зохицуулалтыг хүчтэй, чад­вар­­лаг, цомхон, оновчтой бай­­­­­­­х зайлшгүй шаардлагатай.Төрийн зүгээс  Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь сайшаалтай хэдий ч эрдэм шинжилгээний, судалгааны ажлыг орхигдуулах нь өрөөсгөл. Сүүлийн үед барилгын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй хослуулах ажил орхигдсноос шинэ техник технологи нэвтрүүлэх,үйлдвэрлэлд хэрэглэх тал дээр мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх үүднээс эрдэм шинжилгээний баг ажиллах шаардлагатай. Барилгын бодлого, хэрэгжүүлэх яам, газруудын бүтэц, бүрэлдэхүүн дөрвөн жилийн хугацааны мөчлөгтэй ажлаа төлөвлөж, хэрэгжүүлж байгаа нөхцөлд салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор мэргэжлийн холбоодод шаардлагатай чиг үүргийг хуваарилж гүйцэтгүүлэх нь хамгийн зөв шийдэл. Гэтэл тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх, сургалт судалгаа эрхлэх, норм норматив боловсруулах зэрэг чиг үүргийг төрийн байгууллага нь хариуцаж байгаа нэрээр удаашруулж байгаа нь бусад салбараас хоцрогдох шалтгаан болж байна. Тухайлбал зам тээврийн салбар мэргэжлийн холбооддоо ихэнхи үйл ажиллагаагаа шилжүүлсний үр дүнд захиалагчийн хяналт, захиалагчийн үйл ажиллагаа үндсэндээ зөвлөх үйлчилгээнд шилжиж, ахисан түвшинд ажлаа гүйцэтгэх боломж бүрджээ. Өнөөгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ерөнхий тогтолцоо, уялдаа сул, боловсон хүчний чадавхи дорой байгаа нөхцөлд зөвлөх үйлчилгээг олон улсын жишгээр зураг төсөл, норм, норматив боловсруулалтын төвшинг тогтоох барилгын материалын үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл, түүхий эд болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, технологийн хяналт, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох, барилгын ажлын үе шатанд хяналт тавих зэрэг үйл ажиллагааны чиглэлээр үзүүлж байна. Дээрх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж байхаар барилгын салбар нийтээрээ нэвтрүүлж, барилгын төсөвт өртөгт зардлыг тусгаж байх нь зүйтэй юм. Барилгын салбарт удирдлага, зохион байгуулалт, бүтцийн дорвитой өөрчлөлтийг хийхийн тулд мэргэжлийн төрийн бус байгууллагуудын үүрэг, роль чухал ба тэднийг нэгтгэж чадамжийг нь ашиглах хэрэгтэй. Өнөөдөр барилгын салбарт зураг төсөл, угсралт, материал, үнэ бүрдэл, өргөх механизмын гэх мэт 20 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэд салбарынхаа эрх ашгийн үүднээс нэгдэж, мэргэжлийн болон шинжлэх ухаан техникийн зөвлөл, судалгааны материал зэрэг төрд дутагдаж буй бүх суурь үйл ажиллагааг эрхэлж байна. Зах зээлийн жамаар тэд чадваржих нь дамжиггүй. Тиймээс өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарыг зөв залж хөгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын чадавхийг түшиглэн төр өөрийн чадавхиар гүйцэтгэх боломжгүй зарим ажил үйлчилгээ, чиг үүргүүдийг (сургалт, зэрэг дэв олгох, технологийн заавар батлах, норм норматив боловсруулах, тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх гэх мэт мэргэжлийн чадамж шаардсан ажлууд) тэдэнд шилжүүлэх боломжтой.

 - Төрийн бус байгууллагуудад төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, тэдний оролцоог хангах тал дээр танай салбарт ахиц, дэвшил гарч байна уу?
  - Шинэчлэлийн болон шийдлийн засгийн газраас салбарын төрийн бус байгуулагуудтай шинэчлэлийн асуудлаар олон удаа зөвлөлдсөн. 100 хувь хувийн хэвшилд түшиглэсэн салбар тул төрөөс тодорхой бодлогоор дэмжиж ажиллах, хувийн хэвшлийхэнд бизнесийн таатай орчныг бүрдүүлж Салбарын шинэчлэл энэ зүг рүү чиглэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ өнгөрсөн  хугацаанд дорвитой шинэчлэл хийгдэж, бидний анх ярьж ойлголцож байсан шиг бодитой үр дүн харагдсангүй. 
   Өнөөдрийн байдлаар зөвхөн барилгын материалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо олгож байгаагаас өөр ахиц дэвшил алга. Энэ ажлыг шийдэж байгаа бол иж бүрнээр нь нэг тал руу нь шилжүүлэх ёстой байсан. Гэтэл барилгын материалын технологийн зааврыг бүртгэх үйл ажиллагаа болон салбартай холбоотой бусад асуудлыг мэргэжлийн чиглэлээр нь цогцоор нь шийдвэрлэж төрөөс түүнд нь хяналт тавьж, бодлогоор дэмжвэл салбарын хөгжилд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ.Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ технологийн хувьд нэгдмэл уялдаатай олон талт үйл ажиллагааг хамтарч ажиллаж нэгдсэн тогтолцоонд орсон мэргэжлийн төрийн бус байгууллагад өгөх хэрэгтэй. Түүнээс биш хувийн эрх ашиг, танил талаа хараад үйл ажиллагааг нь салгаж төрийн бус байгууллагуудад тарааж өгвөл барилгын салбарын нэгдсэн бодлого, нэг цэгийн үйлчилгээ бүр мөсөн устах нөхцөл бодитой бий болно. Техник, технологийн нэгдсэн бодлого, удирдлагатай байж гэмээнэ барилгын салбар хөгжих боломжтойг салбарын үеийн үеийн удирдлагуудын цаашид анхаарч ажиллах үндсэн чиглэл байх ёстой юм.   

 

0 Сэтгэгдэл
тархины тураалтай авгай. бас уихг- болох санаатай_ ан- адгууснуудаас салах хэрэгтэй.
Baigalmaa gej yamarch medleg chadvargui, heden ug tseejilchiheed yaridag ichdeggui hun baih yum. Uuriigee "onts" gej dugnene gej ireed helj baigaa huniig yu geh ve dee. Iim tolgoitoi hun IUH-n dargyn zuvluh geheer Z.Enhbold bas yamar hun ni todorhui bus uu? Taarsan taar shuudainuud munuusuu mun.
BAS L BATTULGIIN GAR SHUU DEE.
BAS L BATTULGIIN GAR SHUU DEE.
ЗӨВ ШҮҮ
Өөрөө ярьж сурал даа, дандаа хүнээр бэлтгүүлээд л
Хамгийн их уншсан