Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монголын хүүхдийн ордны зуны сургалт эхэллээ
Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангууд  Сонгинохайрхан дүүргийн 3, 9, 27 хороо, Чингэлтэй дүүргийн 1,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 17 дүгээр хороонд байрлаж байна.

НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх зорилгоор 2015 оны хоёрдугаар сараас МХО-ы салбар дугуйланг нээн хичээллүүлж эхэлсэн. Дээр дурдсанаас гадна салбар дугуйлан СБД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, ХУД-ийн 19 дүгээр хороолол, Яармаг дахь 34 дүгээр сургууль, 10 дугаар хорооны Иргэний танхим, долдугаар сургууль, “Морингийн даваа”-нд байрлах 135 дугаар сургуулийн байранд тус тус хичээллэж байна.

Салбар дугуйланд мэргэжлийн багш нар  дуу, бүжиг, англи хэл, драм, гар урлал, уран зураг, амьдрах ухаан зэрэг сургалтыг явуулж байгаа юм. Сургалт гурван сарын хугацаатай, үнэ төлбөргүй явагдах бөгөөд шинэ хичээлийн жилийн элсэлт авна.

Харин Монголын хүүхдийн ордон зуны сургалтад хамрагдах хүүхдүүдээ бүртгэж байна. Сургалт нэг сарын хугацаатай бөгөөд төгөлдөр хуур, шанз, морин хуурж, бүжиг, зураг, шатар, драм, ятга, хийл, цахилгаан хөгжим болон математик, англи, япон, хятад хэлний хичээлээр явагдаж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан