Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭЕШ өгсөн шалгуулагчдын дүнг нийтэд зарлалаа
Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сарын 8, 9, 10-нд улс орон даяар нэгэн зэрэг явагдаж дууссан. Хэдийгээр албаны хүмүүс нь ихэд зохион байгуулалттай болсон гэж байгаа ч алдаа, дутагдал ихтэй байсныг шалгуулагчид нь нуугаагүй юм. Ямартай ч Боловсролын үнэлгээний төвийнхөн хэдэн хоногийн өмнө шалгалтуудын зөв хариултуудыг сайтдаа байршуулсан байсан бол өнөөдөр хүүхдүүдийн шалгалтынх нь дүнг нэг бүрчлэн гаргаж дүнгээр нь жагсааснаа вэб сайтдаа байршуулав. Үүнээс залуус ямар дүн авснаа мэдэж болохоос гадна авсан оноо нь аль сургуулийн босгыг давж буй талаархи мэдээллийг авч болно. Харин тэдний дүнгийн батламжийг нь энэ сарын 3 хүртэл тараах нь. Энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа сурч буй сургуулийнхаа захиргаанаас томилогдсон багш, ажилтнаасаа, орон нутгийнхан аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаасаа авах юм байна. Харин Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид батламжаа БҮТ-ийн заасан газраас хүлээн авах нь. Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгодоггүй байна.
0 Сэтгэгдэл

















