РЭSURPRISE ДҮҮН “ХОТОЛ” БЯЛУУ
Хулан нь хамгаалал шаардлагатай ховор зүйл амьтан
Даац хэтэрсэн уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт тавина
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
“Бүтээмж ба инновац-UB2025” форумын шилдгүүд өнөөдөр тодорно
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
БОХХААБХ: “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Даваа гарагт дараах байршлуудад халуун ус хязгаарлана
“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ

С.Сайнбаяр: Өргөтгөн шинэчилсэн дөрвөн цэцэрлэг ашиглалтад орсноор 500-гаад хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ

-Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ ямар шатандаа байна вэ?
-Сүхбаатар дүүргийн тухайд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 24 сургуульд нийтдээ 34 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдана. Энэ жил төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай явагдаж байна. Эхнээсээ зарим сургууль, цэцэрлэгийн засвар дуусаад их цэвэрлэгээ хийгдэж байгаа. Хамгийн гол нь засварын ажил чанартай хийгдэх нь чухал. Тиймээс хөрөнгө оруулалт ямар нэгэн саадгүй байгаа учраас засварууд чанарын сайн үзүүлэлттэй байна.
-Сургууль, цэцэрлэгүүдэд ямар засвар хийгдэж байна?
-Энэ жил дүүргийн төрийн өмчийн 32, төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт нийтдээ 11 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Бид төлөвлөгөөний дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгүүдэд сантехникийн болон дээвэр, гадна фасад засварууд хийж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн технологийн эрэгтэй, эмэгтэй кабинетад тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл авах, Монгол хэл, бичгийн кабинетыг тохижуулах, үндэсний ёс заншлын танхимд тоног төхөөрөмж нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
-Танай дүүрэг улсдаа анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барьсан сайн жишээ бий. Энэ жил дөрвөн ч цэцэрлэгийн барилгын өргөтгөн шинэчилж байгаа гэсэн. Тодруулбал?
-Манай Сүхбаатар дүүрэг хотын төвийн дүүрэг учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн дөрвөн жил нэлээд анхаарч ажилласан. Энэ зорилтынхоо хүрээнд дүүргийн хөрөнгөөр өнгөрсөн жил XVI хороонд 240 хүүхдийн ортой 225, X хороонд мөн 240 хүүхдийн ортой 234 дүгээр цэцэрлэгийг тус тус барьж ашиглалтанд оруулсан. Энэ бол дүүргийн Засаг даргын Тамгын газрын боловсролын салбартаа оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг нь. Тэгвэл энэ жил дөрвөн цэцэрлэгийн барилгыг шинээр өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ортой 1 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа. Ирэх есөн сардаа багтаагаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн дүүргийн XIII хороонд 75 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна. Түүнээс гадна Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 150 хүүхдийн ортой 135 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилга баригдаж байна. Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын тусламжтайгаар XVIII хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхэд166дугаар цэцэрлэгийн 25 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа. Энэ дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор нийтдээ 500-гаад хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломж бүрдэх юм. Ингэснээр тэдний аав, ээж нь ажил хийж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сайн талтай.
Энэ сарын 22-28-ны өдрүүдэд шинээр нэгдүгээр ангид элсэх сурагчид болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулах шийдвэрийг нийслэлийн Боловсролын газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяраас дараах тодруулгыг авлаа.

-Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ ямар шатандаа байна вэ?
-Сүхбаатар дүүргийн тухайд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 24 сургуульд нийтдээ 34 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдана. Энэ жил төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай явагдаж байна. Эхнээсээ зарим сургууль, цэцэрлэгийн засвар дуусаад их цэвэрлэгээ хийгдэж байгаа. Хамгийн гол нь засварын ажил чанартай хийгдэх нь чухал. Тиймээс хөрөнгө оруулалт ямар нэгэн саадгүй байгаа учраас засварууд чанарын сайн үзүүлэлттэй байна.
-Сургууль, цэцэрлэгүүдэд ямар засвар хийгдэж байна?
-Энэ жил дүүргийн төрийн өмчийн 32, төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт нийтдээ 11 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Бид төлөвлөгөөний дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгүүдэд сантехникийн болон дээвэр, гадна фасад засварууд хийж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн технологийн эрэгтэй, эмэгтэй кабинетад тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл авах, Монгол хэл, бичгийн кабинетыг тохижуулах, үндэсний ёс заншлын танхимд тоног төхөөрөмж нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
-Танай дүүрэг улсдаа анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барьсан сайн жишээ бий. Энэ жил дөрвөн ч цэцэрлэгийн барилгын өргөтгөн шинэчилж байгаа гэсэн. Тодруулбал?
-Манай Сүхбаатар дүүрэг хотын төвийн дүүрэг учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн дөрвөн жил нэлээд анхаарч ажилласан. Энэ зорилтынхоо хүрээнд дүүргийн хөрөнгөөр өнгөрсөн жил XVI хороонд 240 хүүхдийн ортой 225, X хороонд мөн 240 хүүхдийн ортой 234 дүгээр цэцэрлэгийг тус тус барьж ашиглалтанд оруулсан. Энэ бол дүүргийн Засаг даргын Тамгын газрын боловсролын салбартаа оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг нь. Тэгвэл энэ жил дөрвөн цэцэрлэгийн барилгыг шинээр өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ортой 1 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа. Ирэх есөн сардаа багтаагаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн дүүргийн XIII хороонд 75 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна. Түүнээс гадна Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 150 хүүхдийн ортой 135 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилга баригдаж байна. Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын тусламжтайгаар XVIII хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхэд166дугаар цэцэрлэгийн 25 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа. Энэ дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор нийтдээ 500-гаад хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломж бүрдэх юм. Ингэснээр тэдний аав, ээж нь ажил хийж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сайн талтай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих