Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл 08 сарын 22-нд эхэлнэ

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар оролцов.
2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 69428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэх юм.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 08 сарын 22-ноос 08 сарын 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулна. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм. Мөн 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.
Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх элсэлтийн зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлж байна.

0 Сэтгэгдэл