Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд  2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа  www.Ulaanbaatar.mn болон  www.child.gov.mn цахим хаягаар иргэд олон нийтэд мэдээлэх юм байна.
      
Тус газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын нэгний байдлаар  2596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж  246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
 
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26 109 хүүхэд байгаагаас 5913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд  харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хүүхэд харах үйлчилгээг 100 хувь хэрэгжүүлэхэд 1182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн хугацаанд 1005 хүүхэд харагч сургалтаар бэлтгэгддэж  531 хүүхэд харагч 202 хүүхэд харах байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан