Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Сүхбаатар: Би Богд хааны ач охин

Х.ӨЛЗИЙ

Энэ эмээг редакцад маань анх орж ирэхэд сайндаа л саявтар гавьяаны амралтдаа суусан болов уу гэж санаж билээ.  Гэтэл тэрээр 72 насыг зооглож яваа ч хөнгөн шингэн, ануухан нэгэн аж. Тэр биднийг зорьж ирсэн хэрэг зоригоо яриад эхлэхэд наснаас нь илүүтэй гайхсаныг хэлэх юун. Энэ хүн өөрийгөө Монгол Улсын сүүлчийн хаан, төр шашныг хослон баригч наймдугаар Богд Жавзандамбын ач охин гэсэн нь намайг төдийгүй, өрөөнд сууж байсан бүх хүнийг гайхшруулан ангайлгаж орхих нь тэр. Ийн түүнтэй ярилцсан минь энэ.

-Та чинь уг гарвал, үндсэн захиргаа хаанахын хүн байх нь вэ...?
-Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Жамьянжавын Сүхбаатар гэж хүн байна. Манайх удам судраараа л энэ нутгийн хүмүүс.

-Тэгэхээр та Богд хааны ач охин гэвэл аав тань төр шашныг хослон баригч Богд Жавзандамба агсны төрсөн хүү болж таарч байна уу?
-Тэгэлгүй яахав. Би тодорхой өгүүлье. Миний  аавын ээж Донойн Ихбаяр гэж хүн байлаа. 1964 онд таалал төгссөн. Эмээ маань 1883 онд төрсөн хүн л дээ. Ингээд Богдын тааллаар хатан нь болж 1903 оны хавьд түүний ордонд ирсэн юм гэдэг. Ингээд гурван хүүхэд, хоёр хүү, нэг охин төрүүлсний нэг нь миний аав Жамьянжав байгаа юм. Миний аав 1921 онд төрсөн хүн.

-За уучлаарай, Богд хааны анхны хатан Дондогдулам гэж байдаг. Энэ хүн бол Төрийн их хатан, цагаан дарь эх. Энэ хатныг 1923 онд таалал төгссөний дараагаар Богд хаан Жонон вангийн хошуунаас Гэнэнпил гэж хатан авсан байдаг. Өөр хатны тухай түүх сударт бичигдээгүй санагдана. Гэтэл та......?
-Яг нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм.  Юутай ч эмээ маань Богдын ордонд амьдарч гурван ч хүүхэд төрүүлсэн байдаг. 1937 онд том хүүг нь ардын засгийнхан том толгой лам хэмээн баривчилсны дараа хөдөө очиж амьдарч байсан. Хожим нь намайг мэдээ орж том болсон үед манайд бурхан тахил, олбог энэ тэр гээд их тансаг эд зүйл элбэг байдаг байсан юмдаг. Тэгэхээр хааны хатан гэж өргөмжилж зар цуу болоогүй ч Богд хаантан манай эмээг таалж хамт амьдарч байсан юм шиг байгаа юм.

                       Ж.Сүхбаатарын эмээ Донойн Ихбаяр. 1900-аад оны эхэн үе

-Эмээ тань энэ талаар ярьдаг байсан уу?
-Манай эмээ нэг ч нэр дурддаггүй, үргэлж “Тэр минь. Тэр минь тэгээд, надад ингэж хэлээд” гэж ярьдаг байсан юм. Харин хааяа тэр дацанд, энэ дацанд очоод байхад минь....” гэж дурдах. Тухайн үед шашин ном, бурхан, феодал энэ тэр гээд нам төрөөс хардаг хянадаг, барьдаг шалгадаг байсан болохоор тэгдэг байсан байх гэж боддог.

-За яахав эмээ тань ч ярьдаггүй байж. Зүгээр гэрч болохоор эд зүйл байдаг уу?
-Эмээ маань ер нь сайхан хүүхэн байж. Одоо энэ зураг дээр хамгийн зүүн гар талынх нь манай эмээ. Өмссөн хувцас эд зүйл нь ч үнэхээр дээдэс хүний хатны шинжтэй байгаа биз дээ. Том хүү нь ч Ганданд том лам байсан юм гэнэ билээ. Тийм ч болохоор том толгой феодал гээд Ардын намынхан барьж аваад буудчихсан юм.

-Том хүү гэхээр таны авга ах болж байна уу. Ямар учиртай юм?
-Миний эмээ Ихбаяр богд хаанаас гурван хүүхэд төрүүлсэн гэж дээр дурдсан. Том нь Лувсанданзан, охиныг нь Чимидцэрэн гэдэг байж. Хамгийн бага нь миний аав Жамьянжав.
Хүрээнд лам байсан Лувсанданзанг 1937 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Ёнзон хамбын эсэргүү хэрэг гэдэгт тулган баривчилж хорьж байгаад 1937 оны аравдугаар сарын 9-ний шөнө буудан хороосон байдаг. Энэ зохиомол хэрэгт голдуу наймдугаар Богдын төрөл, ойрын хүмүүсийг хамруулан барьсан юм билээ.  Монголчуудын шүтээн болсон хаантны удам угсаа, үр үндсийг таслах гэсэн хорон арга нь тэр. Нийт 23 хүнийг өнөөгийн 28 дугаар сургуулийн биеийн тамирын талбайн өргөтгөлийн орчим л буудсан гэдэг юм. Тэгэхэд миний авга ах дөнгөж 28 настай хамгийн залуу нь байсан гэдэг.

-Тэгэхээр таны авгыг Богд хааны хүү гэдгийг Ардын намынхан мэдэж байж ээ?
-Нэгдүгээрт тэр цагт энэ бүхнийг мэдэх хүн захаас аваад байсан хэрэг. Нөгөө талаар Богд хаан хүү Лувсанданзантайгаа гэсэн гэрэл зураг байдаг юм шүү дээ. Энэ байна. Харин энэ бол миний авга Лувсанданзан бүүр
хожим  цаазлуулахаасаа өмнө авхуулсан зураг.
            Богдын хүү Лувсанданзан
            цаазлуулахын өмнөхөн . 1937 он
 
-За хүүг нь ч ингээд лам байснаар нь далимдуулаад том толгой лам гээд барьж аваад цаазалчихаж. Богд хааны хатнаар тодроод ганцхан жил болсон Гэнэнпилийг арван хэдэн жилийн дараа Хэнтий аймгаас барьж авчраад жирэмсэн байхад нь буудчихсан ногоон малгайтнууд юун ашгүй эмээг тань барьчихаагүй юм бол доо?
-Ёстой бүү мэд, буян заяа түшсэн хэрэг биз. Тэгээд ч төрийн хатан энэ тэр гэж зар цуу болоогүй байснаас ч тэр үү, ямартай ч гай зовлон холуур өнгөрсөн.

-Тэгэхэд эмээ тань хөдөө байсан уу?
-Үгүй юм билээ, хүрээнд байж. Хүүгээ баригдаад явсны дараа хүрээнээс гурван үхэр тэрэгтэй гарч нутагтаа очсон гэдэг юм. Гэхдээ бас ч зүгээр байгаагүй юм уу даа, одоо энэ Жамьянжавыг чинь барьж магадгүй байна шүү гэж дотно улсууд нь хэл өгч байсан юм шиг байна билээ. Тэгээд ээж минь миний энэ Жамьянжав чинь ухаан муу, сэтгэлийн хийтэй юм гэсэн яриа  тарааж байсан гэдэг. Хэзээ хожим л намайг дунд сургуульд байхад хүүхдүүд “Тэнэг Жамьянжавын охин” гэж шоглодог байсан юмдаг. Тэгэхээр манай нутагт их үнэмшилтэй тарсан яриа шиг байгаа юм.
Ер нь тэр үеийн ч,  өнөөгийн ч энэ Ардын намынхан яахаас ч буцахгүй шийдчихсэн улс. Богд хаантан, өөрөөр хэлбэл миний өвөө хүртэл мөн л эдний гараар орсон.

                              Богд Жавзандамба хүү Лувсанданзантайгаа.

-Үгүй энэ чинь Ардын засаг мандсаны дараа “Тангарагийн гэрээ” байгуулаад хэмжээт эрхт хаант засагтай улс болоод байсан юм чинь хаанаа арай...?
-Үгүй юм билээ. Ер нь энэ Ардын нам эрх барьж байхад миний өвөөг “Сохор Богд”, “Муу өвчинтэй” энэ тэр гээд элдвээр хэлдэг, кино, ном зохиолд хамгийн муу муухайгаар харуулдаг байлаа шүү дээ. Түүнийг та нар эс мэдэх биш. Тэр бүү хэл миний өвөг, наймдугаар Богдыг 1924 оны тавдугаар сарын 20-нд одоогийн Баянзүрх дүүргийн нутаг, Физик техникийн хүрээлэн байгаа газарт нэг ордондоо байхад нь хор өгч хөнөөгөөд шарилыг нь үгүй хийсэн юм шиг байгаа юм. Бүх биеэр нь улаан толбо гүйсэн байсан гэсэн яриа байдаг. Тэгээд лам нар, сүсэгтнүүд шарилыг нь Ганданд аваачаад залчихсан байсан нь гэнэт алга болсон гэдэг. Дөнгөж 50 гаруйхан настай хүн чинь, за яахав хараа нь муу байсан байж болох ч гэнэт нас барна гэж юу байхав дээ.
Тэгээд Ардын намынхан энэ бузар үйлдлээ нуух гэж хожим нь “Сүхбаатар” гэдэг кино бүтээж харин ч бүр эсрэгээр нь Богд хаан өөрийн эмчээ явуулж жанжин Сүхбаатарт хор өгч байгаагаар гаргаж  ард түмнийг мунхруулж байлаа шүү дээ.
Түүх хазайвал улс хазайна гэж үг байдаг даа, энэ бол үнэхээр тэвчмээргүй зүйл. МАН-ын энэ бодлого өнөө ч үргэлжилж байгаад сэтгэл эмзэглэж явдаг юм.

-МАН-ын энэ бодлого өнөө ч үргэлжилж байна гэлээ та....?
-Ардын засаг анх 1921 онд мандахдаа ёстой цулгай газар л Монгол Улсыг байгуулсан юм шиг ярьдаг байсан даа. Богд хаант засгийн үед юу ч хийгээгүй мөхсөн улс байсан юм шиг л. Тэгээд Богд өөрөө тэнэг мулгуу, сохор гэж байсан.  Гэтэл өнөөдөр ардчилал тогтсоны дараанаас эрдэмтэн судлаачид юу гэж байгаа билээ. Богд хаан журмын нөхдийнхөө хамтаар Монгол орноо манжийн дарлалаас чөлөөлсөн, сайн соён гэгээрүүлэгч, шашин төрийн нэрт зүтгэлтэн гээд л ярьж бичээд баримтуудыг нь дэлгээд байна шүү дээ. Түүхийн үнэн одоо л ил гарч байгаа нь энэ. 

Гэтэл одоо бас л тэр үлгэрээ яриад Засгийн эрхэнд гарч ирэнгүүтээ л бүхнийг  хоосноос эхэлж байгаа юм шиг ярьцгааж байна. Хамгийн аюултай нь эдний өнөө хэлмэгдүүлэлт нь эхэллээ. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа болоод ч тэр үү. Шалгалаа л гэх юм, барилаа л гэх юм, сэжигтэн, яллагдагчаар татлаа гээд. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед хүмүүс өглөө босоод л ингэж ярьдаг байсан юм гэдэг.  

1 Сэтгэгдэл
тийм ээ, энэ хүн үнэнийг л хэлсэн байна. Өөрөө амьд гэрч нь байгаа юм чинь яах юм бэ?
Буурлаас үг сонс БОлсноос ам хүр гэдэг Түүхийн үнэнийг л өгүүлж
тийм ээ, энэ хүн үнэнийг л хэлсэн байна. Өөрөө амьд гэрч нь байгаа юм чинь яах юм бэ?
Энэ МАН-аас мөнгө зөнгө өгч УИХ-ын сонгуулийн өмнө сэтгэгдлээр АН-ыгаа баалуулж байсан мэдрэл нь зүгээргүй гарууд өөрсдийгөө цэцэн цэлмэг, хэн дуртайгаа харааж ерөөх эрх чөлөөтэй гээд бодчихсон, юуг ч хамаагүй харлуулж явах юм даа. Одоо тэнэглэхээ зогсооцгоомоор юм. Нас тогтсон мань мэт ч яах вэ, юмны наад цаадхыг гадарлана. Чиний хүүхэд, дүү нар чинь ийм юм уншаад болдог юм байна, хэнийг ч хайрлах хэрэггүй юм байна гэсэн сэтгэхүй сууж, эцэст нь чи өөрөө баалуулах цаг ирэх нь!
сонин л юм байна
manjaas cholooloh shaardlaga baigaagui manj ulsiig hytduud sonoosiin za
manjiin darlalaas hen mongoliig choloolsiin be ? manj ulsiig hytduud unagaasan . tegeel manj uls unalaa gej zarlaal mongol dagaal zarlahgui yadiin. shal durak yum yaridag avgai ve . tembuu javzangiin huuhed yum biz dee
ҮНЭН ЮМ ЯРЬСАН БАЙВАЛ ЯАХ ЮМ, ЮМЫГ УЛТАЙ СУУРЬТАЙ САЙН БОДОЖ ДҮГНЭЖ БАЙГААЧ. ЭНЭ ДООР СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮС ШУУД Л ДОРОМЖИЛЖ ХАРААГААД, ДЭНДҮҮ УХАМСАРГҮЙ ЁС СУТРАХУУНГҮЙ ГЭДЭГ НЬ. МИНИЙ ХУВЬД ИЙМ ТҮҮХ БАйж БОЛОХ ТАЛТАЙ Л ХАРАГДАЖ БАЙНА.
Үнэхээр ардын нам хэлмэгдүүлж бсан бол энэ хүгд Сүхбаатар нэр өгөх үү нэг л итгэж боломгүй авцалдаагүй л юм ярьж сурвалжлагч нь ч бичиж дээ Ер нь сайн судалж байж бичвэл дээр биш үү Богд хаан маань баахан л нууц хүүхэдтэй бсан юм уу эсвэл
шалгаж үнэн мөнийг тогтоох л ёстой асуудал байна даа....шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед Богд гэгээнтэний эдлэж хэрэглэж байсан болон үснээс нь үлдсэн бол шинжлүүлээд л болоо биз дээ????
tembuutei baih daa
Нэг зальтан бас тодрох гээд. Ярих хугацаа өчнөөн байлаа. Одоо тодорно гэж юу байх вэ. Худлаа бурж буй чавганц, илүү зүйл олж долоох санаатай, олон жил бодож олжээ. Эцсийн эцэстээ Богд гэгээнээ мандуулах гэсэн биш баахан хүүхэнтэй савсаг эр байсан болгожээ.
Za emee mini ingej baij nasnii etsest xun amitni doog toxuu blox bii dee?????Xeden tugrug avsiin bol doo zailuul, yun aixtar uls tur yaraid ayvchixav daaa kkkkk
Юу гэсэн үг юм бэ үнэнг хэлсэн хүнд хүн эстэй үхэр унасан хүнд нохой эстэй гэгчээр үнэн үг л хэлсэн байна ш дээ нэг хүнийг тахин шүтэж бүх амьдарлаа өнгөрөөж нар намыг тахин шүтэж нэг жарныг элээсэн новшнууд савлуулж байхдаа таарсан юм нар үзэхгүй харанхуй нүхэнд байвал л болох
Солиотой чавка вэ
Cолигофренов чавка вэ
Солиотой чавка вэ
ТҮВД РҮҮГЭЭ ЗАЙЛБАЛ ЯАЖ БАЙНА. ХӨГШӨӨН
ЭНЭ ЗУРАГНУУДЫНХАА ТАЙЛБАРЫГ ТАВИАЧ
Хамгийн их уншсан