Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Г.Дамдинням: Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй. Бид бодлогоор дэмжинэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бага оврын нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Бадамлах гурван сайхан” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тус компанийн үүсгэн байгуулагч Г.Санчир компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, нефтийн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд тулгарч буй бэрхшээлээ уламжиллаа.

Сайд Г.Дамдинням дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж буйг онцолж, шаардлагатай стандарт, журмын дагуу ажилласан тохиолдолд төрийн зүгээс дэмжиж ажиллахыг илэрхийлэв. Тэрбээр “Аливаа үйлдвэрлэл явуулахад техник, эдийн засгийн үндэслэл, стандарт, норм, шалгуур шаардлагыг мөрдөх нь чухал. Та бүхэн эхний ээлжид өргөдлөө өгч, холбогдох дүрэм журмын дагуу ажиллах хэрэгтэй.

Төрийн зүгээс иргэддээ аль болох хүндрэл учруулахгүйгээр зөвлөж, дэмжиж ажиллана. Нэг ч гэсэн Монгол компани үйлдвэр байгуулж, хөгжүүлэх нь чухал. Үүнийг бид бодлогоор дэмжинэ” хэмээн хэлэв.

Уулзалтын төгсгөлд “Бадамлах гурван сайхан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Санчир “Монголчууд хийж чаддаг гэдгийг харуулахын тулд үйлдвэр байгуулсан. Таны гаргасан шийдвэрийг бид баяртайгаар хүлээн авсан” хэмээн талархлаа илэрхийлэв.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан