Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Агаарын бохирдлын улмаас Тяньжиний бүх үйлдвэрүүдийг хаалаа
Хятадын зүүн хойд нутгийн том хотууд смог буюу өндөр нягтралтай утаан мананд автаад байна. Смог нь үйлдвэр, цахилгаан станц, машин, орон сууцны зуухны утаанаас тогтсон байдаг тул хортой бодисын агуулга маш өндөр. Тяньжин хотын удирдлагууд смогтой холбоотойгоор хотын олон нийтэд учирч болзошгүй аюулын түвшнийг “улбар шар” буюу хамгийн аюултай өмнөх хэмжээнд байна гэж зарлалаа. Иймд хотын оршин суугчдыг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, тус хотод үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэр, барилгын ажлыг зогсоосон байна.

Аравдугаар сарын 3-аас эхлэн салхигүй, бүгчим цаг агаартай байсны улмаас утаа хотоос зайлуулагдахгүй хуримтлагдаж эхэлснээр аюултай нөхцөл бүрдсэн байна. Улмаар хотын агаарын цэвэр байдлын индекс 173 нэгж хүрчээ. Энэхүү индекс нь 0-50 байвал агаар хэвийн гэж үздэг бол 201-300 хүрэхэд хөгшид хүүхэд гэлтгүй нийт хүн амд хортойгоор нөлөөлнө гэж үздэг.
Аравдугаар сарын 5-нд Тянжин болон бусад хотыг агаарын хүйтэн урсгал нөмрөх бөгөөд үүний нөлөөгөөр агаарын бохирдлын хэмжээ багасна гэж төлөвлөж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан