Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хүрэхгүй хувь нь ажилтай байна
Н.БАТСУУРЬ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл” хэлэлцүүлэг өнгөрсөн өдрүүдэд боллоо. Хэлэлцүүлэг “Орон сууц, дэд бүтцийн байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад нийт 101 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8046, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110 (үүнээс 2615 нь тэргэнцэртэй), хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байна.
2016 оны зургаадугаар сараас эхлэн Монгол Улс, Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд статистик мэдээллийг баяжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн болон төрийн бус байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагуудад гадны туршлагаас суралцах сургалт зохион байгуулсан байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал цаашлаад орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлэхэхээр төлөвлөөд байгаа аж.
Д.Ганболд: Хөгжлийн бэрхшээл гэхээс илүүтэй ур чадвар талаас нь хараасай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зарим асуудлыг ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболдоос тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт манай улсад ямар төвшинд хэрэгжиж байна?
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гэж байдаг. Энэ сангаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажлын байр бий болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Мөн хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 111 дүгээр заалтад 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, тус бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажлуулах ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Эл заалт манай төрийн байгууллагуудад хэрэгждэггүй нь их. Үнэндээ төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо сул байна. Манай ХНХЯ, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, 111 дүгээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор санамж бичиг гарган хамтарч ажиллаж байна.
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д хуримтлагдсан мөнгийг хэрхэн хуваарилдаг вэ?
-Тухайн санд хэдэн төгрөг хуримтлагдсанаас хамаарч төсөлдөө зарцуулдаг. Төсөл хэрэгжүүлж байгаа хувь хүнд 10 сая, аж ахуйн нэгж байгууллагад 50 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөрт хамруулдаг. Бид төсөлд хамрагдсан хүнийхээ бизнес эрхлэх чадавхи ямар төвшинд байна цаашид бизнесээ хэрхэн яаж өргөжүүлэх боломжтойг анхаарч хамтран ажиллаж сургалтанд хамруулдаг.
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдсан вэ?
-20 хүрэхгүй хувь нь л ажилтай байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь чухал асуудал болоод байна. Ер нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх ажил маш муу хийгдэж байна. Гадаадын улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ тухайн ажилд зуучлагч байгууллага өөрөө бие даан ажиллах чадвартай болтол нь сургаж, дадлагажуулдаг. Тиймээс төрийн ч бай, хувийн ч бай ажил олгогчдод хандаж хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй гэх бус ур чадвар талаас нь хараасай гэж хүсмээр байна.
-Тэдний нийгмийн оролцоог дэмжинэ гэв-
Н.БАТСУУРЬ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл” хэлэлцүүлэг өнгөрсөн өдрүүдэд боллоо. Хэлэлцүүлэг “Орон сууц, дэд бүтцийн байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад нийт 101 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8046, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110 (үүнээс 2615 нь тэргэнцэртэй), хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байна.2016 оны зургаадугаар сараас эхлэн Монгол Улс, Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд статистик мэдээллийг баяжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн болон төрийн бус байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагуудад гадны туршлагаас суралцах сургалт зохион байгуулсан байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал цаашлаад орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлэхэхээр төлөвлөөд байгаа аж.

0 Сэтгэгдэл