Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлын байршил дээр НЗДТГ-ын холбогдох албаныхан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл ажиллалаа.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Хан-Уул дүүрэг буюу 19 дүгээр хороолол орчимд үндсэн борооны ус зайлуулах гаргалгаа байдаггүй. Чингисийн өргөн чөлөөгөөр “Мишээл Экспо”-ийн урдуур Туул гол руугаа борооны усыг гаргадаг. Тиймээс, Алтарганы уулзвар хүртэл явган замынхаа хажуу талаар ногоон байгууламж дээгүүр 100 метр орчим борооноос зайлуулах шугам хийхээр төлөвлөсөн. Үүний нэг хэсгийг явган замын засвар, шинэчлэл эхлэхээс өмнө явган замын доогуур хийж, энэ долоо хоногт дуусна” гэлээ.

 

НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлстийн дарга Б.Гантулга “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу явган замын гүйцэтгэлийг зөвхөн цаасан дээр хянахаас илүүтэйгээр газар дээр нь хянаж байна. Мөн төсвийн асуудлыг түргэн шийдвэрлэж, гүйцэтгэгч компанийг ажиллах хүчээр нэмэгдүүлж, эрчимжүүлэх талаас ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Үндэсний их баяр наадмаас өмнө Яармагийн гүүрнээс “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхай зохион байгуулж, дуусгахыг үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан