Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сурах бичигтэй холбоотой шийдвэр албан ёсоор өнөөдөр бичгээр гарна

“Боловсролын давалгаа” төрийн бус байгууллагаас 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгүүдийг сурах бичгийн анализын аргазүй болон хэвлэмэл сурах бичгийн стандартын дагуу судлан шинжилж үзээд шаардлага хангахгүй байна хэмээн 2014 оноос хойш БСШУЯ-нд албан ёсоор удаа дараа хандсан байдаг. Гэвч энэ талаар хэлэлцэх, сайжруулах саналыг үл хайхарч, үг, үсгийн зарим алдааг засч, агуулга, аргазүйгээ сайжруулалгүй, зөв бичих зүйн алдаагаа бүрэн засалгүй дахин хэвлэсээр, хэрэглэсээр байсан билээ. Тиймээс тус байгууллагынхан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус сурах бичгүүдийг хэрэглээнээс хасч, шинэчлэн боловсруулах, сургалтын цөм хөтөлбөр дэх “Иргэний боловсрол”-той холбоотой хэсгийг хүчингүй болгох хоёр заалтаар нэхэмжлэл гаргасан юм.

Захиргааны хэргийн шүүх тус нэхэмжлэлийн дагуу энэ сарын 4-нд шүүх хурал хийж тус сурах бичгүүдийг алдаатай, шаардлага хангахгүйг тогтоож, тус нэхэмжлэлийг шаардлага хангасан хэмээн үзсэн. Харин цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсан юм.
Харин энэ талаар “Боловсролын хүрээлэн”-гээс “Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай  мэдээлэл цацсан. Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр  гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан билээ.

Тэгвэл  энэ асуудалтай холбоотой шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албан ёсоор бичгээр гарна хэмээж байсан юм. Энэ өдөр нь өнөөдрөөр дуусгавар болж буй учир шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаарх үнэн бодит мэдээлэл иргэдэд нээлттэй болох нь.
0 Сэтгэгдэл
БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 20 сая доллар БОЛОВСРОЛЫн төсөл нэрээр салхинд хийсгэчихээд хэрэлдээд заваараа байх юм Тэгвэл МУБИС байх шаардлага ер нь байна у. Ер БОЛОВСРОЛЫГ БОДЛОГО НОМООР НЬ унгаж байгаа МУБИС-ийг яая даа байз. Эрх баригчид юм боддоггүй юм байхдаа
Хамгийн их уншсан