Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт болжээ

Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны эхэн буюу 1940-өөд оны дунд үе. Энэ үед хамгийн чухал нь хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага тулгарсан явдал юм. Үүнээс үндэслэн манай тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр явуулсан байна. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай хэмээн заасан байдаг.
Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945.10.05-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.

 Монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд Хятадын улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг.  Энэхүү улсынхаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98,5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “Зөвшөөрөв” хэмээн саналаа өгөн, татгалзсан хариу нэг ч гараагүй байна. Энэхүү түүхэн санал хураалтын баримт өдгөө Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд нийт 385 ширхэг баримт байдаг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан