Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Сурагчдаас математикийн түвшин тогтоох шалгалт авна

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаас математикийн түвшин тогтоох, хараат бус, анхан шатны шалгалтыг анх удаа авах гэж байна. Тус шалгалтыг БНТУ-ын Истанбулын Эсэнюрт их сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болох Фэст сургалтын төв Монголдоо анх удаа зохион байгуулахаар болсон нь энэ.
Шалгалтаар сурагчдын математик, геометрийн мэдлэг ямар түвшинд байгааг шалгахаас гадна бусадтай харьцуулах, харин эцэг, эхчүүд хүүхдийнхээ түвшинг мэдэж авах боломжоор хангагдаж буйгаараа онцлогтой. Шалгалтын бүртгэл энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд тус сургалтын төв дээр бүртгэж мандат олгох юм байна. Зөвхөн мандат авсан сурагчид шалгалтад орох боломжтой аж.
Зохион байгуулагчдын зүгээс цаашид улирлын амралт бүрээр математик, геометрийн түвшин тогтоох анхан, дунд, ахисан түвшний шалгалт авах юм гэнэ.
Тухайлбал, хоёрдугаар улирлын амралтаар дунд түвшний, гуравдугаар улирлын амралтаар ахисан түвшний гэх зэргээр шаталсан хэлбэртэй аж. Харин энэ удаагийн шалгалт нь анхан шатны түвшингийнх юм байна.
Шалгалтын дүн Фэст сургалтын төвийн фэйсбүүк хуудсаар энэ сарын 15-наас хойш мандатын кодоор тавигдаж, 80 онооноос дээш дүн авсан сурагчдад батламж гардуулах нь.
Дашрамд сонирхуулахад, тус сургалтын төв нь математик, геометрийн хичээлүүдээр сургалт явуулж, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн шалгалт болон ЭЕШ-д бэлддэг, бэлдсэн сурагчид нь өндөр оноотой тэнцсээр иржээ.

0 Сэтгэгдэл