Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дэлхийн их сургуулиудын захирал өнөөдөр Монголд чуулна
ХААИС, БСШУЯ-тай хамтран  зохион байгуулж буй “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл – Сорилт, туршлага арга барил” сэдэвт дэлхийн их сургуулиудын захирлын олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.  
Энэхүү уулзалт нь энэ сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд  14 орны 30 гаруй их сургуулийн 60 орчим төлөөлөгч, түүний дотроос 16 захирал биечлэн оролцож, илтгэлээ хэлэлцүүлэхээр болсноороо онцлогтой. ХААИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан эрхлэгч, доктор Н. Баярсүхээс чуулга уулзалтын зарим зүйлийг тодрууллаа.


-Манай улсад анх удаа зохиогдож буй энэхүү  уулзалтад дэлхийд алдартай  их сургуулиудаас зочид ирж байгаа гэсэн. Тухайлбал, ямар орны төлөөлөгчид оролцож байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бүс нутагтаа нэртэй Японы Токиогийн их сургууль, Солонгос улсдаа томоохонд тооцогддог хоёр, Австри ул­сын хоёр сургуулийн төлөөлөгч оролцох юм.  Мөн  Голланд, Швейцарь, Чех улсын их сургуулийн  ректорууд оролцох болсноо мэдэгдсэн.

-Уулзалтаар ямар асууд­лыг хэлэлцэж шийдвэр­лэ­хээр төлөвлөснийг сонир­хож болох уу?
-Орчин үеийн сургалтын бодлого, Инновац ба гло­балч­лал гэсэн хоёр сэдвийн дагуу болно. Нэгдүгээрт, дэл­­хийн их сургуулиудын шинэчлэл, хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр оруулах, хоёрдугаарт их сургуулиудын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн гол түлхүүр болсон хүний нөөц, инновац, эрдэм мэдлэгт суурилсан сургалтыг боловсронгуй болгоход түлхэц өгөх талаар ярилцах юм. Мөн  олон улсын хэмжээнд мөр­дөгдөх   “Даяаршлын эрин үе дэх их сургуулиудын үйл ажил­лагааны тунхаг” бичгийг хэлэлцэн баталгаажуулахаар болсон.

-Манай улсын зүгээс  ямар асуудлыг хөндөж тави­хаар зэхэж байна вэ?
-Их, дээд сургуулиуд зөв­­хөн сургалтад суурилж оюут­наа бэлтгэдэг. Харин дэл­хийн жишиг бол судал­гаа шинжилгээнд тулгуурлаж ажил­­ладаг.  Тиймдээ ч  эр­дэм мэдлэгт нь ач холбог­дол өгч, түүнээс гарсан сур­гал­тын ажиллагаа, эрдэм шин­­жил­гээний үр дүнг үйлд­вэр­лэлд ашиглах болж. Энэ нь цаашлаад бизнес болон өр­гөжин хөгжиж байна. Манай томоохон их сургуулиуд ийм маягаар хөгжих ёстой. Гэхдээ тэдний зэрэгт хүрэхэд олон тулгамдсан асуудал гарна. Энэ та­лаар санал бодлоо солилцох юм.

-Их сургуулиуд дэлхийн жишигт хүрэхийн тулд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Нэгдүгээрт, зохион бай­гуулалтын асуудал байна. Хоёрдугаарт,  мөнгөний асуудал бий. Энэ хоёр нь хамгийн гол асуудал нь. Үүнийг төр засгаас анхаарч хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх шаардлагатай. Гуравдугаарт, сайн мэдлэгтэй, орчин үеийн арга барилтай багш нарыг бэлтгэн гаргах хэрэгтэй. Ингэж байж дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадна шүү дээ.

-Энэ удаагийн чуулга уулзалтын ач холболдол болон манай зүгээс хүлээж буй үр дүн нь юу байгаа бол?
-Манай улс энэ чуулга уулзалтаас их зүйл хүлээж байна. Токиогийн их сургууль гэх мэт дэлхийд томоохонд тоо­цогдох сургуулийн төлөөл­лөөс авахуулаад олон хүн ирнэ.  Хөгжингүй орнуудын нэр нөлөө бүхий их сургуулийн удирдлагууд ирж буй нь манай арга хэмжээнд хэрхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Эдгээр бүс нутагтаа амжилттай үйл ажиллагаа явуулж буй сургуулиудаас манай улсын их сургуулиуд хэрхэн эрчимжсэн, судалгаанд суурилсан оюутан бэлтгэх талаар туршлага судлах болно. Мөн дан ганц ХААИС гэхгүй бусад сургууль ч хөгжингүй орнуудын их сургуулийн сис­­­­­­­­­­темтэй танилцаад зогсохгүй оюу­­тан, багш, эрдэмтдээ со­лил­цох бөгөөд хамтарсан су­дал­гаа шинжилгээний ажил хийх боломж бололцоо бүрдэх юм.

-Тунхаг бичиг баталгаа­жуулна гэсэн. Ямар утгатай бичиг байх вэ?
-Орон орны төлөөлөл ирээд олон асуудлыг хэлэлцээд явдаг. Гэтэл түүнээс нь үлдэх юм байхгүй бол харамсалтай шүү дээ. Нэгэнт л дэлхийн бүс нутгийг  төлөөлсөн ректо­рууд манай оронд тулгамдсан бэрхшээлүүдээ хэлэлцэж шийдэх гэж байна. Тэгэхээр төр засгийнхаа болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авахад энэ тунхаг бидэнд хэрэгтэй юм л лаа. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан